Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэд мэдээллээ засварлах шаардлагатай

  admin 2018-02-08 1705

НӨАТ-ын 2017 оны албан татварын буцаан олголтын урамшууллаар 654,168 татвар төлөгч иргэнд 78.1 тэрбум төгрөг олгох юм. Харин энэ сарын 7-ны өдрийн байдлаар 621 595 татвар төлөгч иргэнд 77.1 тэрбум төгрөг олгоод байгаа аж.

Монголбанкнаас дансны мэдээлэл зөрүүтэй шалтгаанаар 11,836 татвар төлөгч иргэний урамшууллын гүйлгээ буцжээ. Буцаалтаа аваагүй иргэд арилжааны банк дахь дансны мэдээллээ /ebarimt.mn/ цахим хуудсанд бүртгүүлсэн урамшуулал авах дансны мэдээлэлтэйгээ тулган засварлах шаардлагатай юм.

Өчигдрөөс эхлэн /ebarimt.mn/ цахим хуудсанд мэдээллээ засварлах эрх нээгдсэн тул албан татвар төлөгч иргэн та дансны мэдээллээ нягтлан залруулах шаардлагатай аж.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө