Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өвлийн Олимпийн наадамд багтдаг спортын төрлүүд- ТЭШҮҮР

  Б.Оюун 2018-02-14 2115

Өвлийн Олимпийн наадамд багтдаг спортын төрлүүд

ТЭШҮҮР

Тэшүүрийн спорт нь тэшүүртэй гулгаж, хоорондоо тодорхой зайнд уралддаг спортын төрөл юм. Тэшүүрийн спорт нь дотроо уралдах замын урт богиноор ялгаатай байдаг. Уртын зам, богинын зам, буухиа болон тэшүүртэй марафон гүйлтийн тэмцээн ч энэ төрөлд багтдаг байна.

Олимпийн спортын төрөлд тэшүүртэй удаан гулгах төрлийг тэшүүрийн спорт гэж нэрийддэг байна. Тэгвэл богино замд уралдах төрлийг нь “богино замын тэшүүрийн төрөл” гэдэг юм.  Тэшүүрийн спортын стандарт замын урт нь 400 метр байдаг ч 200, 250, 333 метрийн төрлүүд байдаг юм.

Тэшүүрийн спорт нь Өвлийн спортын төрлүүдээс хамгийн эртнийхэд тооцогддог. Олон улсын тэшүүрийн холбоо 1892 онд байгуулагджээ. Тэшүүрийн спорт Нидерланд, Норвегид анхлан үүсч, ихээхэн дэлгэрсэн юм. Түүнчлэн өнөөдөр тэшүүрийн спортоор Канад, АНУ, Герман, Итали, Япон, Өмнөд Солонгос, ОХУ, Казахстаны тамирчид тэргүүлдэг байна.

Тэшүүрийн богино зайн тэмцээн жижиг мөсөн гулгуурын талбайд, 111,12 метрийн зуйван хэлбэртэй зам дагуу, 1,500 метрийн урт замд зохиогддог байна. Тэгвэл урт замтай тэшүүрийн уралдаан эмэгтэй-3 мянган метр, эрэгтэй 5 мянган метрийн зайд болдог. 

Тэшүүрийн спортын түүх Скандинавын орнууд, Хойд Европ, Нидерландаас үүсэлтэй гэж үздэг. Эндхийн уугуул иргэд өвөл хөлдөж мөстсөн гол нуурын дээгүүр гутлан дээрээ амьтны ясаар хийсэн иртэй зүйл бэхлэн гулгадаг байжээ. Ингэхдээ энэ нь зугаа цэнгэл гэхээс илүүтэй тухайн иргэдийн замыг хоромхон хугацаанд, алжааж ядралгүй туулах гэсэн нэгэн ёсны “тээврийн хэрэгсэл” нь байсан юм. Хамгийн анх тэшүүрийн талаар 1194 онд Английн Уильям Фитцстефен гэх хүн Лондонд спортын төрөлд багтаан бичиж тэмдэглэн үлдээсэн байдаг.

Тэшүүрийн спорт Өвлийн Олимпийн хөтөлбөрт 1924 оноос эхлэн багтжээ. 1914 онд болсон Олимпийн чуулганы төлөөлөгчид тэшүүрийн спортыг 1916 оны Олимпод багтаах саналтай байжээ. Гэвч Дэлхийн 1-р дайн спортын тэмцээн уралдааныг хойшлуулж, улмаар 1924 онд Шамонид болсон Олимпийн наадмын хөтөлбөрт анх багтаасан юм.

Image result for Speed Skating

Image result for Speed Skating

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан