Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

СОЛОНГОС ҮНДЭСНИЙ ХООЛ ГАДНЫХАНД ТААЛАГДАЖ БАЙНА УУ?

  Б.Оюун 2018-02-24 1763

            Пёнчаний Өвлийн Олимпийн наадмыг үзэж сонирхохоор ирсэн гадны иргэд Солонгосын түүх соёл, зан заншил, нутгийн иргэдийн амьдрал, орчин нөхцөл гэхчлэн алхам тутамдаа шинэ зүйлтэй тулгаран, Солонгосчуудын талаар олон зүйлийг мэдэж авч байгаа нь ойлгомжтой...

            Тэгвэл мэдээж хэрэг гадныхны хамгийн их сонирхож байгаа  зүйлийн нэг нь мэдээж хэрэг Солонгос үндэсний хоол, тэр дундаа кимчи, янз бүрийн амтлагчууд бүхий хоол зууш байгаа юм.

            Орон орноос ирсэн тамирчид, дасгалжуулагчид, Олимпийн багийнханд зориулан олон үндэсний хоол бэлтгэн өгч байгаа ч тэдний дунд Солонгос үндэсний хоол ихэд эрэлттэй, сонирхлыг нь татаж байгаа гэнэ. Гэхдээ солонгос хоолны хурц амт, халуун ногоо, халуун амтлагч бүхий хоол бас бүгдэд төдийлөн таалагдахгүй байгаа юм.

            Солонгос хоолонд “жокбал”, чунгуанг гэх зэрэг халуун амтлагчууд, улаан чинжүү, чили ихээр ордог байна. Ямар ч хоол зуушинд халуун амтлагчууд ихээр ордог учраас Солонгос үндэсний хоол зуушийг хүн бүр төдийлөн идэж чадахгүй байгаа юм.

            Олимпийн хотхоноос гадна гадуур байрлах Солонгос хоолны газруудад гадныхан их орж үйлчлүүлж байна. Тэд ихэнхдээ солонгос рамен буюу гоймон, мөн үхрийн гахайн махтай хоол ихээр захиалан идэж байгаа нь ажиглагдаж байгаа юм. Мэдээж хэрэг будаатай хоол ч мөн захиалах нь элбэг байна. Гадны аялагч жуулчдын хамгийн ихээр очдог Мёндон дүүрэгт л гэхэд хоолны газрууд нь гадныханаар дүүрч, үйлчлүүлэгчид нь гоймон будаатай хоол хамгийн ихээр захиалан идэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө