Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Мэдээлэл зүйн нээлттэй, онлайн олимпиадыг зохион байгууллаа

  admin 2018-03-14 693

Монгол улсын боловсролын их сургуулийн Мэдээлэл зүйн тэнхим болон Монголын Мэдээлэл Зүйн олимпиадын зохион байгуулах  хорооноос хамтран 3 дугаар сарын 6-аас 11-ний өдрүүдэд улс орон даяар Мэдээлэл зүйн нээлттэй, онлайн олимпиадыг анх удаагаа амжилттай зохион байгууллаа.

Олимпиадад 21 аймаг, нийслэлийн 9-р дүүргийн 200 гаруй багш сурагчид бүртгүүлэн оролцож 6 бодлогыг бодож мэдлэг ур чадвараа сорилоо. Бүртгүүлэгчдийн 65 нь 10 хүртэлх ангийн, 60 нь11-12 дугаар ангийн 75 багш байлаа.

Сүүлийн жилүүдэд Мэдээлэл зүйн олимпиадад дунд ангийн сурагчдын оролцох сонирхол нэмэгдэж, оролцогчид залуужиж байгааг бүртгүүлэгчдийн тоон мэдээллээс харж болохоор байна.

Мэдээлэл зүйн олимпиадыг явуулах, бодлогыг шалгахдаа олон улсын мэдээлэл зүйн олимпиадад хэрэглэж буй цахим шүүлтийн системийг нутагшуулан ашиглаж байгаа нь олимпиадад оролцогчдод оршин амьдарч буй газар, орон нутгаасаа оролцох боломжтой цагтаа оролцох боломжийг олгож байгаагаас гадна олимпиадын дүн нь тэмцээн дуусахад шууд гардгаараа онцлогтой.

Энэхүү системийн хэрэглээний сургалтыг аймаг, нийслэлийн мэдээлэл зүйн арга зүйч болон мэдээлэл зүйн багш нарыг оролцуулан МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхим, Монголын Мэдээлэл Зүйн олимпиадын зохион байгуулах  хороо явуулаад байна. Ингэснээр дүүрэг, аймаг, нийслэл, бүсийн зэрэг бух түвшний мэдээлэл зүйн олимпиадад уг системийг ашиглах боломж бүрдэж байна.

Уг онлайн олимпиадын аймаг нийслэл болон улсын олимпиадын өмнө дахин явуулах бөгөөд ингэснээр оролцогч багш, сурагчдын мэдээлэл зүйн бодлого бодох ур чадвар, бэлтгэлийг хангахад ихээхэн чухал байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан