Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Их Британи ОХУ-ыг Скрипалийн хэрэгт буруутай гэж үзэж байна

  Б.Оюун 2018-03-14 410

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй улсынхаа парламентад хэлсэн үгэндээ энэ сарын 4-нд Солсбери хотын төвд үл мэдэгдэх бодисонд хордон учир битүүлгээр амиа алдсан Оросын нууц албаны ажилтан агсан Сергей Скрипалийн үхэлд Москва шууд буруутай байж болохыг үгүйсгээгүй байна. Скрипаль болон түүний охиныг хотын нэгэн ресторанд хоол идээд гарсныхаа дараа хордсон байдалтай гудамжинд ухаангүй байхыг нь олж эмнэлэгт хүргэсэн юм. Тэд одоо маш хүнд байдалтай эмнэлэгт байгаа юм.

 Их Британийн ерөнхий сайд Оросын нууц албанд ажиллаж байгаад чөлөөлөгдөж, улмаар Английн Солсбери гэх жижиг хотод шилжин амьдрах болсон Скрипалийн аминд Оросууд санаатай халдсан байж болохыг үгүйсгээгүй байна. Тереза Мэй энэ талаар Лондон хотноо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тусгай хуралдаан явуулах үеэрээ мэдэгджээ. Тэрээр Скрипаль болон түүний охиныг өмнө нь Англид мөн л бусдад хорлогдон амиа алдаж байсан Оросын нууц албаны ажилтан Литвиненкогийн үхэлтэй адил төстэй байдлаар хордуулж, тархи мэдрэлийн системд нөлөөлөх бодисоор санаатай хордуулсан байхыг үгүйсгээгүй юм. Тереза Мэй энэ талаар ярихдаа эцэг охин 2-ыг хордуулсан бодис нь Оросод үйлдвэрлэсэн, цэргийн зориулалт бүхий “новичок” гэх нэртэй бодис байгааг мэдээлсэн байна. Английн ерөнхий сайд ийнхүү мэдээлээд ОХУ-ын талд мягмар гарагийг дуустал хугацаа олгож, дээрх хэрэг явдлын талаар албан ёсны тайлбар өгөхийг шаарджээ. Хэрвээ Оросын талаас Скрипалийн гэр бүлийнхэнтэй холбоотой хэргээр ямарваа албан ёсны тайлбар өгөхгүй бол Их Британи улс ОХУ-ыг улсынх нь нутаг дэвсгэр дээр хууль бусаар ажиллагаа явуулсан гэж тооцох болно гэсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан