Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Меган Маркл анх удаа олны өмнө хатан хааны хамтаар гарлаа

  Б.Оюун 2018-03-14 2846

Их Британийн хатан хаан 2-р Елизаветагийн ач хүү, ханхүү Гарригийн сүйт бүсгүй, Америкийн жүжигчин Меган Маркл анх удаа олны дунд хатан хааны хамтаар гарч иржээ. Британийн хатан хааны гэр бүлийнхэн Британийн хамтын нөхөрлөлийн өдрийг тохиолдуулан олон нийтийн арга хэмжээнд хамтдаа оролцсон байна.

 Мэдээж хэрэг олны анхаарал Их Британийн хатан хааны дэргэд, анх удаа түүний гэр бүлийн гишүүдтэй хамт олон нийтийн арга хэмжээнд оролцсон Меган Марклын зүг хандаад байжээ. Америкийн жирийн гэр бүлээс гаралтай жүжигчин бүсгүй хатан хааны гэр бүлийнхэний дунд биеэ ихэд зөв зүйтэй авч яван, яг л эрхэмсэг гүнж шиг байсан гэж хэвлэлийнхэн сүүлд мэдээлжээ. Британийн хамтын нөхөрлөлийн өдрийг тохиолдуулан Вестминстерын өргөөнд ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болж, хатан хааны гэр бүлийнхнээс гадна Английн улс төрчид, нэр алдартай хүмүүс оролцжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө