Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Өнөөдөр болох үйл явдал

  admin 2018-03-14 614

09:00-16:00 цагт

Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн 7 хоногийн хүрээнд өнөөдөр Блю скай-ын Кристалл хурлын танхимд Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд их, дээд сургуулиудын оруулах хувь нэмэр, удирдлагын манлайлал семинар болж байна. 

09:00-12:00 цагт

"Холлидэй инн" зочид буудалд "Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагаа" зөвлөлдөх уулзалт өглөө болно. 

09:00 цагт

  • ШУТИС-ийн төв байрны 3 давхарт Урлаг зааланд БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах багш, судлаач, оюутнуудад батламж гардуулна
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах хэлэлцүүлэг  "хуульчдын танхим"-д болно. 
  • "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн"-ий үргэлжлэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, 5 давхарын хурлын зааланд эхэлнэ. 

11:00 цагт

  • MN-Мэдээллийн төвд Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн биелэлтийг шаардаж мэдээлэл хийнэ.
  • JCI Central салбар байгууллагаас 21-р зууны чимээгүй тахал гэгддэг чихрийн шижин өвчнөөс сэргийлэх зорилгоор 2018 оноос авч хэрэгжүүлж буй “Anti–Diabetes” төслийн нээлтийн үйл ажиллагаа  ШУГТЭ–ийн төв үүдэнд болно. 

11:20 цагт

Blue Sky зочид буудлын 3 давхарт Монголын Ногоон Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Эрдэнэт Монгол хүмүүний есөн цагаан хүслийг тэтгэсэн шударга тогтолцоог тогтоон хөгжүүлэх эрхэм зорилго бүхий шинэ Дээд хуулийг ард түмнээрээ хэлэлцүүлэн батлуулахын төлөө хамтран ажиллах Тунхаг бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө