Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Трамп Рекс Тиллерсоныг АНУ-ын төрийн департаментын тэргүүний суудлаас огцруулжээ

  Б.Оюун 2018-03-14 1272

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп улсынхаа Төрийн департаментын тэргүүн Рекс Тиллерсоныг албан тушаалаас нь чөлөөлжээ. Түүний оронд Төрийн департаментын тэргүүнээр Тагнуулын төв албаны тэргүүн Майк Помпеог томилсон байна.

Вашингтон Пост сонины мэдээлснээр Цагаан ордны тэргүүн Дональд Трамп Төрийн департаментын албыг тэргүүлэн ажиллаж байсан Рекс Тиллерсоны хийж гүйцэтгэсэн ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Майк Помпеог шинэ албанд томилж байгаа тухай мэдээлжээ. Сүүлд энэ талаар ерөнхийлөгч өөрийн твиттер хуудсан дээрээ мэдээлсэн байна.Трамп твиттер дээрээ “Тагнуулын төв албаны тэргүүн Майк Помпео шинэ төр.н.б даргаар томилогдсон. Тэрээр үүрэгт ажлаанэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Рекс Тиллерсонд түүний хийж бүтээсэн ажилд нь баярлалаа” гэсэн байна. Цагаан ордонд халаа сэлгээ хийгдэж, Төрийн Департаментын тэргүүн солигдохоор яригдаж байгаа талаар Америкийн “Нью Йорк Таймс” сонин өнгөрсөн оны 11-р сард бичиж байсан юм. Түүнчлэн Америкийн хэвлэлүүдэд Трамп болон Тиллерсон нарын харилцаанд ан цав, санал зөрөлдөөнтэй байр суурь үүссэн талаар ч бичиж байжээ. Гэсэн ч тухайн үед Трамп ч, Тиллерсон ч дээрх цуу мэдээллийг үгүйсгэж байсан юм. Вашингтон пост сонин энэ сарын 9-нд ерөнхийлөгч Трамп Тиллерсонд албан сэнтийгээ орхих санал тавьсан талаар мөн бичиж, энэ шалтгаанаар Америкийн төр.н.б даргыг Африкийн улс орнуудаар хийж байсан айлчлалаа хугацаанаас нь өмнө дуусгаж, Вашингтонд эргэн ирсэн талаар мэдээлж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө