Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Тийзний үнэ буурахад шатахууны үнэ чухал нөлөөтэй

  Г.Бадамлянхуа 2018-03-19 996

Агаарын тээврийн салбар 1999 онд хуулиа баталснаас хойш өнөөдрийг хүртэл онцын өөрчлөлт оруулалгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Салбарын шинэчлэл хийж өрсөлдөөнийг бий болгож төрөөс баримтлах бодлого зэргийг шинэчилснээр иргэдийн агаарын тээврээр зорчих өртөг буурах боломжтойг салбарын сайд онцоллоо.

"Агаарын тээврийн либералчлал -Иргэний нисэхийн салбарын шинэчлэл" зөвлөгөөний үеэр салбарын бодлого эрхзүйн шинэчлэл, агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар аялал жуулчлал эдийн засаг нисэх буудлуудын үйл ажиллагааг сэргээх гээд олон талаар ярилцаж хэлэлцүүлэг өрнүүллээ. Салбарын хувьд анхаарал татах хамгийн гол зүйл бол тийзний үнэ юм. Тийзний үнэ нь олон хүчин зүйлсээс бүрддэг байна. Үүний багагүй хувийг шатахууны үнэ эзэлдэг. href="http://twitter.com/intent/tweet?text=%D0%9C%D0%B0%D0%BD%D0%B0%D0%B9%20%D1%83%D0%BB%D1%81%D1%8B%D0%BD%20%D1%85%D1%83%D0%B2%D1%8C%D0%B4%20%D1%85%D0%BE%D1%91%D1%80%20%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D1%81%20%D3%A9%D0%BD%D0%B4%D3%A9%D1%80%20%D2%AF%D0%BD%D1%8D%D1%8D%D1%80%20%D1%88%D0%B0%D1%82%D0%B0%D1%85%D1%83%D1%83%D0%BD%D1%8B%20%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%BC%D0%B6%D0%B0%D0%B0%20%D0%B1%D2%AF%D1%80%D0%B4%D2%AF%D2%AF%D0%BB%D0%B4%D1%8D%D0%B3%20%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0.%20%D0%AD%D0%BD%D1%8D%20%D0%BD%D1%8C%20%D1%82%D0%B8%D0%B9%D0%B7%20%D2%AF%D0%BD%D1%8D%D1%82%D1%8D%D0%B9%20%D0%B1%D0%B0%D0%B9%D1%85%20%D1%88%D0%B0%D1%82%D0%B0%D1%85%D1%83%D1%83%D0%BD%20%D1%85%D0%BE%D0%BC%D1%81%D0%B4%D0%BE%D0%BB%D1%82%D0%BE%D0%B9%20%D0%B1%D0%B0%D0%B9%D1%85%D0%B0%D0%B4%20%D0%B3%D0%BE%D0%BB%D0%BB%D0%BE%D0%BD%20%D0%BD%D3%A9%D0%BB%D3%A9%D3%A9%D0%BB%D0%B6%20%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B3%D0%B0%D0%B0%20%D1%8E%D0%BC.http://tv5.mn/news/54/8685">Манай улсын хувьд хоёр байгууллагаас өндөр үнээр шатахууны хангамжаа бүрдүүлдэг байна. Энэ нь тийз үнэтэй байх шатахуун хомсдолтой байхад голлон нөлөөлж байгаа юм. Өрсөлдөөнийг бий болгосноор шатахуун нэмэгдэж үнэ хямдарч цаашлаад тийзний үнэ 20 орчим хувиар буурах боломжтойг салбарын сайд хэлж байна.

Агаарын тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн ихэнхийг гадаадын жуулчид эзэлдэг байна. Гэхдээ жуулчдын урсгал зөвхөн зуны 3 сард байдаг учраас тогтмол орлого болж чаддаггүй. Агаарын тээврийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхэд манай орны жуулчдыг татах ирсэн хойно нь сонирхолтой үзвэр үйлчилгээгээр хангах шаардлагатай байгааг хэлж байна. Эрэлт хэрэгцээ их байснаар агаарын тээврийн компаниуд ашигтай ажиллах боломжтой гэлээ.

2011 онд хийсэн судалгаагаар судалгаагаар манай улсад либералчлалыг хоёр талт хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлснээр 2-3 жилийн дараа олон улсын нислэгийн тоо 2010 оныхоос 112 хувиар, зорчигч жил тутам 117 мянгаар, Хятад, Солонгосын чиглэлийн нислэг 65 хувиар тус тус өсч, Европ, Хойд Америкийн зах зээлд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болжээ.  Олон улсын ачаа тээвэр 62 хувиар өсч, орон нутгийн зорчигчийн тоог 43-87 хувиар, байнгын ажлын байр 21.5 мянгаар нэмэгдэнэ гэж тооцжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө