Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Цахилгаанаа хэмнэсэн байгууллагуудыг урамшуулна

  admin 2018-03-20 761

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 оныг хэмнэлтийн жил болгон зарласан. Энэ хүрээнд аж ахуй нэгж байгууллагуудыг  цахилгаанаа хэмнэхийг уриалж байгаа. Хэрэв бодит үр дүн гарвал тухайн байгууллагыг урамшуулах юм байна.

Эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн 127  байгууллага байдаг. Эдгээр байгууллагууд нь нийт цахилгааны 60 орчим хувийг ашигладаг. Хэрэв дээрх байгууллагууд цахилгаанаа хэмнэж чадвал эрчим хүчний хэрэглээ 10-15 хувиар буурах боломжтой гэж байна. Эрчим хүчний хэмнэлт нь энгийн зүйлсээс эхэлдэг байна. Тухайлбал Ажлын цаг тарсаны дараа өрөө тасалгааныхаа гэрлийг унтраах, цахилгаан хэрэгсэлээ салгах  нь энгийн боловч үр дүнтэй арга гэнэ. Иймд эрчим хүчний зохицуулах хорооноос энэ онд эрчим хүчний хэмнэлт гаргасан байгууллагуудыг урамшуулахаар ажиллаж байна.

Манай улсын цахилгааны хэрэглээ жилдээ 5 хувиар нэмэгдэж байдаг байна. Цаашид ч энэ тоо өснө гэдгийг холбогдох байгууллагаас нь хэлж байна. Иймд хэрэглээ бий болгохын хирээр хэмнэлт ч гаргах шаардлагатай учир аж ахуй нэгж байгууллагуудад уриалга гаргаж байна. Хэрэв эрчим хүчний хэрэглээ багасвал тухайн байгууллагын зардал ч багасах давуу талтай юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө