Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Зээлийн хүү дунджаар 19,1 хувьтай байна

  admin 2018-03-21 1175

Манай улсын зээлийн хүү дунджаар 19,1 хувь байдаг. Энэ хүүг дахин бууруулах боломжтой эсэхийг мэргэжилтнүүд судлаж байна. Төр, болон хувийн хэвшлийн оролцогч талуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо зээлийн хүүг бууруулахад чухал нөлөөтэй юм байна.

 Банкны зээлийн хүүг бууруулах боломжийг холбогдох байгууллагууд судлаж байгаа. Гэсэн хэдий ч зээлийн хүү буурсан тохиолдол цөөн. Эдийн засагчид болон банкны төлөөллүүд зээлийн хүү буурах боломж бололцоог хайсаар байгаа ч энэ оны нэгнээс эхлэн тэтгэвэрийн зээлийн хүүг 6 хувиар бууруулж жилийн туршид 18 хувийн хүү төлдөг байсан ахмадууд 12 хувийн хүүтэй зээл авах боломж бүрдсэн. Гэхдээ дан ганц тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах нь хангалтгүй юм.   Зээлийн хүү өндөр байдгаас иргэд зээл авахыг тэр бүр таашаадаггүй. Хадгаламжийн хүү өндөр учраас зээлийн хүү буурах боломжгүй гэдгийг арилжааны банкууд хэлдэг.

Эргээд өндөр төлөлтийг төлж дийлэхгүй гэсэн байр суурьтай байдаг. Зээлийн хүүг бууруулахын тулд макро эдийн засгийн орчин бүрдүүлэх, бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, банкуудын эрсдэл даах чадвар гээд олон талын байр суурийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авч байгаа ч хадгаламжийн хүү өндөр байгаа нь зээлийн хүү өндөр байх суурь болж байгааг төв банк онцоллоо.

Инфляци найман хувь орчимд тогтворжоод, валютын нөөцийн хуримтлалаар инфляцийг тогтвортой хадгалбал эхний ээлжинд эх үүсвэрийнхээ хүүг бодлогын хүүний түвшин рүү бууруулах боломжтой юм байна. бодлогын хүү ойролцоогоор дөрвөөс таван нэгж хувиар буурвал зээлийн хүү дагаад, тэр нэгжээр буурах боломжтойг монгол банкнаас мэдээллээ Одоогийн байдлаар оны эхнээс зээл олголт идэвхжсэн. Зээлийн дийлэнх  хувийг өрхийн буюу хэрэглээний зээл эзэлж байгаа ажээ. Зээлийн хүү дунджаар 19.1 хувьтай байгаа ч богино хугацаатай, эрсдэл өндөртэй салбарт олгосон зээлийн хүү өндөр байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө