Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй гадаад эмч гоо сайхны эмнэлэгт ажиллаж байжээ

  admin 2018-03-21 742

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эмчилгээнй гоо сайхан, мэс заслын үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ.  Шалгалтаар гадаадын эмч, мэргэжилтнүүд аялал жуулчлалын визээр орж ирээд эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлсэн, эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд эмнэлгийн тусламж үзүүлсэн, эм, эмнэлгийн хэрэгслийг өөрсдөө ганзагаар авч оруулж ирж, тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэсэн зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ

Нийслэлд арьс, гоо сайхны эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй эмнэлэг байдаг. Эдгээр 56 эмнэлэгт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг НМХГ-аас зохион байгуулжээ. Шалгалтад хамрагдсан байгууллагууд бүгд хувийн хэвшлийн эмнэлэг юм байна. Шалгалтаар гадаадын эмч, мэргэжилтнүүд аялал жуулчлалын визээр орж ирээд эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр иргэдэд үйлчилдэг байсан зөрчил гарчээ. Иймээс эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйлчилгээ авахдаа найдвартай газарт, эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эмч мэргэжилтнээр  арьс гоо заслын чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжлийн газарт хандахыг зөвлөлөө.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан