Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Энэ онд "Тавантолгой" компани 5 сая тн нүүрс олборлоно

  С.Золбоо 2018-04-16 882

Таван толгой хувьцаат компани өнгөрсөн онд 4.1 сая тн нүүрс борлуулсан байна. Харин энэ онд 5 сая тн нүүрс олборлохоор төлөвлөгөө гаргажээ. 

Орон нутгийн өмчит “Таван Толгой” хувьцаат компани нь өнгөрсөн онд 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Манай улсын нүүрсний экспортын 12-14 хувийг бүрдүүлж, Өмнөговь аймгийн төсвийн 60-70 хувийг бүрдүүлдэг томоохон аж ахуй нэгж юм. Компаний хувьд энэ жил 5 сая тн нүүр олборлохоор төлөвлөжээ. Төлөвлөгөөний дагуу хөрс хуулалтын ажил явагдаж байна.

Энэ жил таван тн нүүрс олборлоход 30 сая метр куб хөрс хуулахаар төлөвлөжээ. Эхний гурван сарын байдлаар хөрс хуулалтын ажил 10 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм. Хөрс хуулалтын ажил эрчимтэй хийгдсэний дараагаар нүүрсний олборлолт нэмэгдэнэ гэж компаний удирдлагууд үзэж  байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан