Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Тавантолгой" компани "Эрдэнэс Тавантолгой" компанийн талбайд олборлолт хийгээгүй гэж мэдэгдлээ

  С.Золбоо 2018-04-16 938

"Таван толгой” хувьцаат компанийг“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай тусгай зөвшөөрлийн талбайд хил давж нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэх мэдээлэл  зарим мэдээллийн хэрэгслэлээр гарч, олны анхаарлыг багагүй татсан. Тэгвэл энэ асуудлаар “ Таван толгой” хувьцаат компаниас тайлбар хийлээ. Тайлбарт 2017 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай тусгай зөвшөөрлийн талбайд хил давж нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэх мэдээлэл ор үндэслэлгүй мэдээлэл болохыг мэдэгдэж байна.

Хөрс, нүүрсний давхраг дээр олборлолт явуулахыг мөргөц гэж нэрлэдэг . “Тавантолгой” “Эрдэнэс Тавантолгой” хоёр компаний хил дээр байдаг мөргөцгийн өндөр олборлолтын явцад 40 метрт хүрсэн. Иймээс МХЕГ, Өмнөговь аймгийн МХГ-аас уурхайн аюулгүй үйл ажиллагаанд эрсдэл учруулахуйц хэмжээнд хүрсэн  учраас буулгах, намсгах шаардлагыг тавьсан байна. Шаардлагын дагуу “Тавантолгой” ХК-ийн зүгээс мөргөцгийн өндрийг намсган, хөрс хуулалт хийж, өөрийн эзэмшлийн талбай дахь нүүрсийг олборлож, 2017 онд ачилт хийжээ. Өөрөөр хэлбэл зарим мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензийн талбайгаас олборлолт хийсэн, БНХАУ-ын компанид зарсан гэх мэдээлэл ор үндэслэлгүй, худал мэдээлэл болохыг Таван толгой хувьцаат компаний зүгээс мэдэгдэж байна.

Мөргөцгийн нүүрсийг олборлох явцад хоёр компанийн инженер, техникийн ажилчид тогтмол хэмжилт хийн хяналт тавин ажилладаг учраас тусгай зөвшөөрлийн хил даван үйл ажиллагаа явуулах боломжгүй. Таван толгой хувьцаат компани“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хооронд 2 компаний лизенцийн  зааг хил дээр нүүрс олборлох болон хөрс хуулалтын ажил хийгдэх ажлыг хоёр талаас хяналтаа тавьж, зохицуулах гэрээг өнгөрсөн оны 2 сард байгуулсан. Энэ гэрээний дагуу Таван толгой хувьцаат компаний үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгааг уурхайн удирдлагууд хэлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан