Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхий дээр нийт 35 сая хүн ДОХ өвчний улмаас хорвоог орхижээ

  Ш.Бат-Эрдэнэ 2018-04-17 504

МОНГОЛ УЛСАД  ДОХ-ЫН АНХНЫ ТОХИОЛДОЛ 1992 ОНД БҮРТГЭГДСЭН

1981.06.05 – АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс пневмоцистийн хатгаа, уушгины мөөгөнцрийн халдварын 5 тохиолдлыг илрүүлжээ. Эдгээр тохиолдлууд нь ижил хүйстэн залуучуудаас илэрсэн байна. Гэтэл мөөгөнцөр нь зөвхөн ХДХВ-ын дархлаа нь устсан хүмүүсээс илэрдэг болох нь тогтоогджээ. Харин ДОХ-ын халдварыг илэрхийлэх зураг 1981 онд анх нийтлэгдэж, 1982 онд ХДХВ гэх нэр томьёог анхлан ашиглажээ.

АНХНЫ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭНЭЭС ХОЙШ 2017 ОНЫ БАЙДЛААР НИЙТ 35 САЯ ХҮН ДОХ ӨВЧНИЙ УЛМААС ХОРВООГ ОРХИЖЭЭ.

Манай улсад анх энэ өвчний тохиолдол анх 1992 онд бүртгэгдсэн. Харин өнөөдрийн байдлаар нийт 255 тохиолдол бүртгэгдээд байна.

Нийт тохиолдлын 18.1 ХУВИЙГ ЭМЭГТЭЙЧҮҮД эзэлж байна. Үүний 26 хувь нь биеэ үнэлэгч эмэгтэйчүүд байжээ. Харин ХДХВ, ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлуудын 81.9 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа ба үүний 79.3 хувь нь ЭБЭ буюу эрэгтэй хүнтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд  байна.

  • БИСЕКС – 31.7 ХУВЬ
  • ГЕЙ – 48 ХУВЬ

Мөн ХДХВ-ийн халдварын тохиолдол 20-39 насны дунд 73 хувь бүртгэгджээ. Мөн хамгийн өндөр бүртгэгдсэн насны бүлэг нь 30-34 насанд байна.

  • 15-19 нас – 5.8 хувь
  • 20-24 нас – 15 хувь
  • 25-29 нас – 18.4 хувь
  • 30-34 нас – 21.2 хувь
  • 35-39 нас  - 18.4 хувь
  • 40-44 нас – 13 хувь
  • 45 дээш – 7.8 хувь

ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР /ХДХВ/ АВСАН БОЛОН ДАРХЛАЛЫН ОЛДМОЛЫН ХОМСДОЛТОЙ /ДОХ/ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХЯЗГААРЛАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОДОГ.

Гэсэн ч нийгэмд эдгээр хүмүүсийг гадуурхах хандлага байсаар байна.

  • Шүлс 
  • Хоол хүнс, аяга халбагаар
  • Агаар дуслын зам /ханиах, найтаах зэрэгт шүлсээр/
  •   Хамт амьдрах, ажиллах, суралцах
  • Тэврэх, үнсэх зэргээр халдвар дамжихгүй. Гэтэл иргэд мэдээлэлгүйгээс үүдэж ХДХВ, ДОХ-той иргэдийг ялгаварлах асуудал нийгэмд байсаар байна. Энэхүү хандлагаас үүдэж ДОХ-той иргэд сэтгэл санаагаар унах, цаашлаад амь нас нь эрсдэлд орж байдаг байна.

Залуус эрүүл мэндийн төв нь эрэгтэй хүнтэй бэлгийн хавьталд ордог бүлэгтэй харьцдаг. Нийгмийн гадуурхал энэ бүлэгт хамгийн их ажиглагддаг байна.  Учир нь ДОХ-ын вирусын нийт тохиолдлын 80 орчим хувь нь энэ бүлэгт хамаарагдаж байна.

2017 онд Засгийн газрын тогтоолоор ХДХВ, ДОХ-ын халдварыг улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор хариуцах чиг үүрэг бүхий үндэсний хороог байгуулсан. Энэхүү хороог байгуулснаар ХДХВ, ДОХ-ын асуудлыг өргөн  хүрээнд авч үзэх боломжтой болсон.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар байгуулагдсан Глобал сан нь ДОХ, Сүрьеэ, Маларин зэрэг 3 төрлийн өвчинтэй тэмцдэг. Энэхүү сангаас өнгөрсөн хугацаанд манай улсад нийт 51.5 сая долларын санхүүжилтийг олгосон. Мөн НҮБ-аас ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх үүднээс тодорхой ажлуудыг зохион байгуулсаар байна.

ХДХВ, ДОХ-той иргэдэд зориулан ХӨСҮТ-өөс энэ онд хөнгөвчлөх тасгийг шинээр байгуулсан. Өмнө нь энэ төрлийн үйлчилгээг авахын тулд ихэвчлэн хувийн байгууллагад ханддаг байжээ.

Манай улсад бүртгэгдсэн тохиолдлуудын 5.8 хувь нь 15-19 насныхны дунд байна. Энэ нь өсвөр үеийнхний бэлгийн боловсролд анхаарал хандуулах шаардлага байгааг харуулж байна.

Африк тивд хүн амын 20 хувь нь ДОХ-той гэж бүртгэгдсэн. Харин манай улсын хүн амд эзлэх хувь хэмжээ 0.1 хувьтай байна. Мэргэжлийн байгууллагаас үүнийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулсантай холбон тайлбарлаж байна. Гол нь энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрэн бий.

  • Хосууд бие биедээ үнэнч байх
  • Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах, тэвчих
  • Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх нь өвчнөөс урьдчилан арга хэмжээ юм.

Өнөөдрийн онцлох сэдэв: ХДХВ ДОХ-ын талаарх сурвалжлагыг 21 цагт "Цаг" хөтөлбөрөөр дэлгэрэнгүй хүлээн авч үзээрэй. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан