Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ Хятадын эсрэг худалдааны шинэ хориг тогтоохоор бэлтгэж байна

  М.Даваадулам 2018-04-17 301

АНУ Хятадын эсрэг худалдааны шинэ хориг тогтоохоор бэлтгэж байна. Энэ тухай Wall Street Journal мэдээллээ. Энэ удаад Америкийн технологийн компаниудыг Хятадтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг хязгаарлахаар бэлтгэж байгаа гэнэ. Хятадын эрх баригчид Америкийн технологийн компаниудын үйл ажиллагаанд саад хийж байна гэж үзжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын тал холбогдох хориг тогтоохоос өмнө үндэслэл болгох баримт бичгийг бэлтгэн танилцуулах гэнэ. Америкийн компаниудын Хятад дахь үйл ажиллагаанд шударга бусаар хориг, саад тогтоож байна гэж үзэж байгаа юм. Шинэ хориг тогтоох тухай мэдээлэл цацагдсан ч, хэзээ тогтоох, мөн ажил хэрэг болгох эсэх тодорхойгүй байна.

Америкийн эрх баригчдын дургүйцэж буй гол асуудал нь Хятадын хуулийн дагуу Amazon, Microsoft зэрэг алслагдсан мэдээлэл боловсруулах үйл ажиллагаа явуулдаг Америкийн корпорациуд заавал ч үгүй Хятадын компанитай хамтарсны үндсэн дээр Хятадын газар нутагт үйл ажиллагаа явуулах боломжтой юм байна. Ингэснээр БНХАУ дахь бизнесийн түншүүд нь технологийг нь ашиглах эрхтэй болдог.

Вашингтон болон Бээжин хооронд энэ сарын 3-ны өдөр худалдааны салбарт харилцаа нь хурцадсан. Трампын захиргаа Хятадаас импортын татварыг 25% хувиар нэмэгдүүлэх Хятадын бараа, бүтээгдэхүүний нэр төрлийн жагсаалтыг олонд танилцуулсан юм. БНХАУ-ын Төрийн төв зөвлөл хариуд нь мөн адил Америкийн тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд оногдуулах татварыг нэмэхээ мэдэгдсэн. Америкийн тал татвараа нэмсний дараа Бээжин ч шийдвэрээ ажил хэрэг болгох юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан