Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

268 мянган тн нүүрс ойлголтын зөрүүнээс болж АЛГА болсон уу?

  М.Ариунжаргал 2018-04-19 975

 Өмнөговь аймгийн Цогцэций суманд Эрдэнэс Тавантолгой , Энержи ресурс, орон нутгийн өмчит Тавантолгой гэх гурван том компани хаяа нийлүүлэн,  үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр  уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, нүүрсний экспортоос манай улсын эдийн засаг шууд холбоотой гэж хэлэхэд буруудахгүй ээ. Ерөнхий сайд Өмнөговь аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболд Эрдэнэс таван толгой "Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшлийн талбайгаас 268 мянган тонн нүүрс буюу ойролцоогоор 20 орчим сая долларын нүүрс алга болсон талаар мэдээлэл хүргэсэн. Энэ бол 40 орчим тэрбум төгрөг юм. Энэ мөнгийг хэн авсан, хаашаа орсныг тодруулах шаардлагатай гэдгийг хэлсэн. Мөн төрийн ордонд мэдээлэл хийхдээ баттай баримт мэдээлэл байгааг гэдгийг ч онцолсон юм.

Энэ асуудлаар Ашигт малтмалтын тухай хуулийн 27.1.1-д заасан заалтыг зөрчсөн гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж АТГ-аас мэдээллээ. Үүнээс гадна  2010-2011 онд гаалийн мэдүүлэггүйгээр 379 мянган тонн нүүрс хилээр гарч байсан. Хилээр хэн гаргасан гэдэг эзэн холбогдогч нь тодорхой болоогүй байхад Эрдэнэс Тавантолгой компанийн эзэмшлийн талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон нь Монголын баялгийг хэн нэгэн дур зоргоороо ашиглаж байх магадлалтай гэж энэ нутгаас сонгогдсон гишүүн Л.Энхболд ярьж байгаа юм.

  Бид энэ асуудлаар орон нутгийн өмчит таван толгой компаниас тодрууллаа. 1 тонн нүүрснээс хамгийн их татвар төлдөг, ногдол ашгаа сайн тараадаг 100% Монгол ажилтантай компани бусдын газарт дур мэдэн, олборлолт явуулах сонирхол байхгүй, хуулийн хүрээнд компанийн үйл ажиллагаа явж байгаа гэдгийг тайлбарлалаа.Орон нутгийн эзэмшлийн компани бусдын зүйлд шунах сэдэл байхгүй, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа 268 мянган тн нүүрсийг БНХАУ-ын компанид зарсан гэх мэдээлэл нь ор үндэслэлгүй гэдгийг тэд хэллээ.

Орон нутгийн таван толгой компани өөр компанитай заагласан хилийг давж нүүрс олборлох боломж байхгүй гэдгээ учирлалаа. Харин УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувьд 268 мянган тонн нүүрсийг хил гаргасан байх магадлалтай гэж хардаж байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн. 

Өмнөговь аймгийн МХГ-аас Эрдэнэс 5 толгойгоос хил давж, нүүрс олборлосон гэдгийг тогтоосон дүгнэлт гаргасан. Энэ асуудлаар хоёр компани хамтын ажиллагааны гэрээг өнгөрсөн онд байгуулж,зөвшилцөд хүрчээ. Эрдэнэс тавантолгой хувьцаат компаний захирлын үүрэг гүйцэтгэгч З.Ганхуяг Ньюс.МН САЙТАД өгсөн ярилцлагадаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй одоогийн талбайгаас нүүрс олборлосон, хулгайлсан зүйл байхгүй. Орон нутгийн “Тавантолгой” компани 2004 оноос хойш дөрөвдүгээр давхарга дээрээ технологийн зам гаргах, траншей нээх зэрэг ажил хийх явцад манай нүүрсний талбай өртсөн. Нийтдээ 268 мянган тонн нүүрс болоод байгааг хэмжилтээр тогтоогдсон.  Энийг орон нутгийн “Тавантолгой” компани хүлээн зөвшөөрч, мэргэжлийн байгууллагын акт гарсан байдаг. Энэ актыг дэлгэж тавьсан.Өөрөөр хэлбэл, жижиг “Тавантолгой” компани “Эрдэнэс Тавантолгой”компанид өгөх ёстой 268 мянган тонн нүүрс гэж ойлгож болно. 63 мянган тонн нь коксжих нүүрс бол 205 мянган тонн нь эрчим хүчний нүүрс гэж мэдээлсэн байна.

Тавантолгой” “Эрдэнэс Тавантолгой” хоёр компанийн хил дээр байдаг мөргөцгийн өндөр олборлолтын явцад 40 метрт хүрсэн. Мөргөцөг нь хоёр компанийн нийлж байгаа хөрсний овоолго гэж энгийнээр ойлгож болно. Иймээс МХЕГ, Өмнөговь аймгийн МХГ-аас уурхайн аюулгүй үйл ажиллагаанд эрсдэл учруулахуйц хэмжээнд хүрсэн  учраас буулгах, намсгах шаардлага тавьсан байна. Шаардлагын дагуу “Тавантолгой” ХК-ийн зүгээс мөргөцгийн өндрийг намсган, хөрс хуулалт хийж, өөрийн эзэмшлийн талбай дахь нүүрсийг олборлож, 2017 онд ачилт хийжээ. Ачилт хийсэн нүүрсээ зарж борлуулсан асуудал байхгүй гэдгийг Таван Толгойн хувьцаат компанийн удирдлагууд хэллээ. Энэ ачилтыг хятадын компани хийсэн нь 268 мянган тонн нүүрсийг урд хөрш рүү гаргасан гэж андуурч байгааг зарим эх сурвалжууд хэлж байгаа юм. 268 мянган тонн нүүрс бол 40 тэрбум төгрөг. Компаниудын байр сууриас харахад жижиг таван толгой ийм хэмжээний нүүрс олборлосон. Гэхдээ зараагүй.  Харин эрдэнэс таван толгой компани олборлолт хийгээгүй. Гэхдээ олборлох талбайг нь өөр зориулалтаар гадны компани ашигласан гэж үзэж байгаа юм. Тэгэхээр улсын их хурлын гишүүний хувьд, компаниудын хувьд ч ойлголтын зөрүү байж болохоор байна. Хэрвээ зарагдсан бол мөнгө нь хаана байна гэдэг асуулт гарч ирнэ. Үүнийг хуулийн хяналтын байгууллага тогтоох юм.

 Орон нутгийн өмчит таван толгой компанийн талаар мэдээлэл хүргэе.

  • 2017 ОНД УЛСАД 165.5 САЯ ТЭРБУМ ТӨГРӨГ
  • ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТӨСВИЙН 85 %
  • ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ТӨСВИЙН  97% БҮРДҮҮЛДЭГ
  • 2017 ОНД 141 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАЖ
  • 2017 ОНД МОНГОЛ УЛСЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН 12-14% ЭЗЭЛДЭГ
  • ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА НЬ ХАМГИЙН ЭРЭЛТЭЙ БАЙДАГ байна.

Өнөөдрийн онцлох сэдэв: 268 мянган тн нүүрс ойлголтын зөрүүнээс болж АЛГА болсон уу? сурвалжлагыг 21 цагт "Цаг" хөтөлбөрөөр дэлгэрэнгүй хүлээн авч үзээрэй. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан