Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

1700 төгрөгний үнэтэй тараг аваад 50 сая төгрөгийн эзэн болжээ

  Г.Бадамлянхуа 2018-05-07 12057

Сугалааны тохирлын супер шагнал болох 100 сая төгрөгийн азтанаар 2 хүн тодорлоо. Журам ёсоор 2 азтан 100 сая төгрөгийг хувааж авах юм. 50 сая төгрөгийн азтануудаар Баянгол дүүргийн 18-р хорооны иргэн С. Энхжаргал, Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны иргэн Э. Туул нар тодорлоо. Азтан Э. Туул хэлэхдээ: “Зээ хүүдээ авсан тарагны мөнгө хэд дахин үржигдэж ирнэ гэж төсөөлсөнгүй” хэмээж байсан юм. Олон жил сувилагч хийсэн, гэр бүл, үр хүүхдүүддээ зориулах цаг зав хомсхон хэдий ч ажлаасаа, өвчтөнүүдээсээ түүртэж үзээгүй. Үнэн хөдөлмөр, уйгагүй занг минь түшиж ирсэн азын шагнал хэмээн бэлгэшээж байсан юм. Тэрээр 50 сая төгрөгөө 1 өрөө байр болгохоор шийдсэн гэлээ.

10 сая төгрөгийн азтанаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Г. Чинзориг тодорсон байна.

Он гарсаар нийт 108 мянга 400 гаруй баримт хэвлэгдэж, үүнээс 71 мянга 900 гаруй нь баталгаажжээ. Энэ оны 1-р сараас 4-р сар хүртэл 66 мянга 216 азтан тодорч, нийт 4 тэрбум 601 сая 480 мянган төгрөг хожжээ.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө