Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“ПЕТРОТРАНС ТОП ХХК” газрын тос олборлох, тээвэрлэхэд чадварлаг боловсон хүчин бэлтгэн ажиллаж байна

  М.Ариунжаргал 2018-05-07 3151

Монгол улсын нийт нутгийн гуравны нэг нь газрын тосны нөөцтэй гэдэг. Одоогоос бараг 20 жилийн өмнө манай улсын анхны ерөнхийлөгч Очирбат дээлийнхээ энгэрийг Тамсагийн нефтээр мялааж байсан. Тамсгийн талбайд анх газрын тос ориглож байсан цооног өнөөдрийг хүртэл хэвийн ажиллаж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд зүүн бүсийн аймгуудад ажиллах үеэрээ Петро чайна компаний туслан гүйцэтгэгч зуун хувь Монголын хөрөнгө оруулалттай газрын тосны дотоод тээвэр, ердийн ачаа тээвэр, тамсаг 21 р талбайн засварын үйлчилгээ хийдэг "Петротранс" компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. Учир нь Засгийн газар 2022 оны сүүл 2023 оны эхэн үе гэхэд газрын тос олборлох үйлдвэртэй болно гэж байгаа. Тиймээс дотооддоо мэргэшсэн боловсон хүчнүүдийг сайтар бэлдэх хэрэгтэйг хэлж байгаа юм

Тус компанид 100 хувь Монгол ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд дан ганц тээвэр засварын үйл ажиллагаа явуулдаггүй юм. Газрын тос олборлох тамсаг 21 р талбай дээр ил олборлолтын ажил явуулж, цооногийн хийн даралтыг буулган эвдэрсэн толгойнуудыг сольж олборлолтын хошууг шалгадаг байна. Тус компани дачинг ойлфилдийн газрын тосны цооног хяналтын мэргэжлээр операторуудаа сургаж мэргэшүүлэн чадварлаг боловсон хүчнүүд олон байгааг уул уурхайн сайдад онцлон хэлж байсан юм. Дотооддоо газрын тосны үйлдвэр барихаар засгийн газар төлөвлөсөн байгаа энэ үед олборлолт хийх мэргэжлийн боловсон хүчин хамгаас чухал гэдгийг уул уурхайн сайд петротранс компанийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ онцолсон юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө