Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ирээдүйн өв сангаас нэг иргэнд 300 мянган төгрөг тараах тооцоог Ерөнхийлөгч дэмжлээ

  М.Ариунжаргал 2018-05-09 13654

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Эрдэнэс таван-толгой компаниас иргэдэд ногдол ашиг хувиарлах асуудлаар компанийн удирдлагуудыг хувилбар боловсруулан танилцуулах үүрэг өгсөн байна. Өнөөдөр эрдэнэс тавантолгойн удирдлагууд хоёр төрлийн хувилбар боловсруулан танилцуулжээ. Тэд ногдол ашиг тараах боломжгүй ч Ирээдүйн өв сангаас нэг иргэнд 300 мянган төгрөг өгөх тооцоог гаргаж, Ерөнхийлөгч дэмжсэн байна.

Эрдэнэс Тавантолгой компаний удирдлагууд иргэдэд ногдол ашиг тараах хоёр төрлийн санал бэлтгэн ерөнхийлөгчид танилцуулсан байна. Нэг нь хувьцаа эзэмшиж байгаа иргэн бүрт 300 мянган төгрөгийн ногдол ашиг тараахын тулд өнгөрсөн онд хийсэн олборлолтоосоо 5-6 дахин их олборлолт хийж чадвал тараах боломжтой гэх тооцоог гаргажээ. Өнгөрсөн онд 10 сая тонн нүүрс олборлосон бол 60 сая тонныг олборлох болж байгаа юм. энэ нь ганцхан жилийн хугацаанд хийх боломжгүй зүйл. дараагийн хувилбар бол Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу иргэдэд ногдол ашиг тараах боломжтой гэж үзжээ.

Ирээдүйн өв сан нь төрийн өмчит уул уурхайн компаниудын олсон орлогоос тодорхой хувийг ирээдүй хойчдоо зориулан хуримтлуулж байгаа сан юм. Гэхдээ энэ санг хүний хөгжил сангаар тараасан 1 их наяд төгрөгийн өрийг дарах үүрэг хүлээсэн гэдгийг эдийн засагчид хэлдэг. Үүн дээр нэмээд энэ сангаар дамжуулан байгалийн баялгаас ард иргэдэд ногдол ашиг тараах хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэдгээ Ерөнхийлөгч хэлсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө