Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ц.Даваасүрэн: Манайх Арбитрын шүүх дээр очихоос айх зүйл байхгүй

  М.Ариунжаргал 2018-05-11 13020

Өнгөрсөн нэгдүгээр сард Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид 155 сая ам долларын татварын акт тавьсан. Оюутолгойн татварын асуудлыг 25 чиглэлд хуваахад 21- ийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгийг тус компанид Монголын талын 34 хувийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхбаатар хэлсэн юм. Өөрөөр бол 155 сая долларын татварын актаас 10 гаруй сая долларыг нь Оюутолгой компани хүлээн зөвшөөрч үлдсэн дээр нь маргаан үүсэн арбитрын шүүхэд хандах магадлалтай гэсэн билээ.

Харин Оюутолгой компанитай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсгийн ахлагчаар Д.Тэрбишдагва гишүүнийг томилжээ.  Татварын маргаануудаас ганцыг нь жишээ болгон татахад Монгол улсын харьяалалгүй гадаад иргэн МУ -ын нутаг дэвсгэрээс олсон орлогоосооо 20 хувийн татвар төлөх хуультай. Энэ нь ашиглалтын 30 жилээр бодоход 3,1 тэрбум доллар бөгөөд жилд 100 сая буюу 240 тэрбум төгрөг болж байна. Үүгээр цалинг 10 хувь нэмэх боломжтойг Эрчим хүчний сайд хэлсэн юм. Гэвч тус компани төлөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө