Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол банк: 2017 онд Монгол улсын макро эдийн засаг тогтворжиж өсөлт ажиглагдаж эхэлсэн

  Г.Бадамлянхуа 2018-05-15 2491

Эдийн засагт эерэг дохио ирж байгааг монгол банк мөн мэдээллээ. Улсын төв банкны 2017 оны жилийн эцсийн тайланд сайн үр дүн гарсныг онцолсон байна. Банкны олон жил хуримтлагдсан өр дундарч байгааг тэд хэллээ. Өнгөрсөн онд 176 тэрбум төгрөгийн ашигтай байж банкны алдагдал 2.8 их наяд төгрөг болон буурсан байна. Хэдий алдагдал байсаар байгаа ч буурах шатандаа орсон нь маш сайн үзүүлэлт гэдгийг эдийн засагчид онцоллоо.

Монгол банк өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүнгээ дүгнэж, жилийн эцсийн тайлангаа иргэд, олон нийтэд танилцуулж байна. 2017 онд манай улсын макро эдийн зсаг тогторжиж, эдийн засгийн өсөлт ажиглагдаж ирсэн байна. Ингэснээр ханшийн тогтворжилт, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, гадаад өрийн тогтвортой байдал, төсөв зэрэгт эерэгээр нөлөөлөхийг мэргэжилтнүүд онцоллоо. Өнгөрсөн онд 176,6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, хуримтлагдсан өрийг багасгахад Монгол банкнаас барьсан бодлого, олон улсын байгууллагуудтай хийсэн хамтын ажиллагаа нөлөөлсөн байна.

Төв банкны ашиг болон алдагдал нь мөнгөний бодлогын хэрэгжилтийн зардал, үр дүнг илэрхийлэх нэг үзүүлэлт юм. Банкны алдагдлын хэмжээ Төв банкны хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлтэй учраас цаашдаа алдагдлыг  өсгөхгүй байх нь чухал гэдгийг Монгол банкнаас  онцлон хэлж байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан