Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

КУБАД ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ОНГОЦ ОСОЛДЖЭЭ

  Б.Оюун 2018-05-19 2382

Кубад зорчигч тээврийн онгоц унаж осолдсон золгүй явдал болжээ. Cubana de Aviacion агаарын тээврийн компанийн Боинг-737 онгоц Хавана хотын нисэх буудлаас хөөрөөд удалгүй унаж осолджээ. Онгоцонд 104 зорчигч, багийн 6 гишүүн явсан байна.

Онгоц орон нутгийн нислэг үйлдэн Эрх чөлөөний арлын зүүн хэсэгт байрлах Ольгин хотыг зорин нисч байжээ.

Одоогоор осол болсон шалтгаан нөхцөл тодорхойгүй, мөн хэдэн хүн өртсөнийг ч хэлэх аргагүй байна. Ослын газарт аврах багийнхан ажиллаж, тэд 3 хүнийг аварсан хэдий ч тэдний биеийн байдал эгзэгтэй байгаа гэнэ. Осолдсон онгоцонд ихэнхдээ Кубын иргэд, мөн гадны 5 иргэн байсан гэнэ.

Кубын эрх баригчид онгоцны осолтой холбоотойгоор 3 хоногийн үндэсний хэмжээний гашуудал зарлажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө