Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-ын дарга  М.Энхболд: Олон улсын зээлдэгч нар биднийг эергээр харж эхэллээ

  Д.Отгонсүрэн 2018-05-21 697

"Монголын эдийн засгийн чуулган-2018"-д  УИХ-ын дарга  М.Энхболд оролцож үг хэллээ.Тэрбээр чуулганд оролцогчдод амжилт хүсээд 'Сүүлийн хоёр жилийн хугацаанд УИХ гаргасан шийдвэр бүхэн нь эдийн засгийн хөгжилд тус нэмэр болох, улс оронд гадны хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн нэгдсэн төлөвлөгөөт бодлогыг хэрэгжүүлж чадлаа. Түүнчлэн УИХ Банк санхүүгийн эрх зүйн орчныг сайжруулахад тодорхой шийдвэрт алхам хийсэн нь санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх багц таван хууль юм.  Улс орны эдийн засгийн өсөлтийн талаар хэдэн тоо хэлье. Тухайлбал, сүүлийн 21 сарын дотор -1,6%-ийн уналттай байсан манай эдийн засаг 6,1 хувь өсөлттэй болж чадлаа. Улсын төсвийн алдагдал 2016 оны байдлаар 664 тэрбум алдагдалтай байсан бол энэ оны нэгдүгээр улирлын дүнгээр 98 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Энэ бол төсвийн алдагдалд бидний авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүн юм.

Олон улсын зээлдэгч нар ч биднийг эергээр харах болсон. Улс орон даяар хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна. Яг одоо Хэнтий аймагт ийм чуулга уулзалт зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан байгаа юм. Эдийн засгийн энэ боломжийг бүрдүүлэхэд бизнес эрхлэгч, бүтээн байгуулагч та бүхний оролцоо их билээ. УИХ ойрын үед Өрсөлдөөний тухай, Хөдөлмөрийн тухай, Аялал жуулчлалын тухай, Тендерийн тухай, Хөдөө аж ахуйг дэмжих хөгжлийн тухай хууль зэрэг хууль эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээ авна.

Бид Татварын багц хуулиар 2,5 тэрбумаас доош орлоготой, 200-аас доош ажилтантай жижиг дунд үйлдвэрийг татварын нэг хувийн, зээлийн, төрөлжүүлж хөгжүүлэх зэрэг орчныг бүрдүүлж ажлын байр нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжих ёстой гэж үзэж байна' гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө