Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монголын эдийн засаг 2018 оны эхний улиралд 6,1 хувиар өсчээ

  М.Ариунжаргал 2018-05-21 685

Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал цаашид хийж хэрэгжүүлэх ёстой ажил үр дүнг хэлэлцэхээр төр хувийн хэвшил, шийдвэр гаргагчид өнөөдөр төрийн ордонд чуулж байна. Цаг мэдээллийн хөтөлбөр Найм дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа Монголын эдийн засгийн чуулганыг өнөөдөр онцлон хүргэж байна. Манай улсад байгаа Төр засаг хувийн хэвшил, эрдэмтэн мэргэд, эдийн засагчид, иргэд цуглаад ярьдаг ганц талбар болсон эдийн засгийн чуулган төрийн ордонд болж байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2018 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр Монголын эдийн засагт 3,2 их наяд төгрөг эргэлдэж өмнөх оны мөн үеэс 188 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Ингэснээр Монголын эдийн засаг  6,1 хувийн өсөлттэй гарсан байна. Өөрөөр бол манай улсын эдийн засаг 2018 онд илүү эрчимжиж дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын байгууллагын шинжээчдийн таамаглалыг давах хандлагатай байгааг эдийн засгийн чуулганаар онцолж байна. Хүчээ нэгтгэе чуулганыг нээж ерөнхий сайд болон улсын их хурлын дарга нар үг хэлсэн юм

Энэ удаад хөрөнгө оруулалтыг дэмжсэн тодорхой асуудлуудыг шийдэхийн тулд чуулж байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээнүүд болон цахим мэдээлэл технологи, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хөрөнгө оруулах хэмжээнд зарим нэг гэрээ хэлцэлүүд хийгдэж байна. Үүнээс гадна чуулганы үр дүнд  цаашид хийх ажлуудыг тодорхой болгох нь чухал  гэдгийг хэлж байгаа юм

Монгол улс үр дүнд чиглэсэн оновчтой шийдэлд хүрэхийн тулд хоёр зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэйг хэлж байлаа. Үүнд байгалийн баялагт түшиглэсэн гадаадаадын шууд хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, мөн олборлолтын бус бусад салбаруудад чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах боломжийг судлан тодорхойлох нь чухал гэдгийг хөндөж байлаа.

Манай улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүнээс шууд хамааралтай. Тухайлбал улсын нийт орлогын 91 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа эзэлж байна. 2018 онд нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч, эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбарын бүтээгдэхүүний орлого нэлээн жин дарж байна гэдгийг эдийн засагчид хэлж байна. Энэ ч утгаараа энэ онд Таван толгой төслийг хөдөлгөх хэрэгтэйг онцолж байна

Эрдэнэс-Таван толгой” бол хувьцаат компани. Хувьцааных нь 65.7 хувийг нь “Эрдэнэс Монгол” буюу Засгийн газар эзэмшдэг, 20 хувь нь УИХ-ын 36 дугаар тогтоолын дагуу олон улсын зах зээл дээр гаргахаар зарласан хувьцаа. Харин 14.5 хувь нь Монголын Улсын иргэдэд байдаг 1072 хувьцаа юм. Үлдсэн 0.05 хувь нь 64 аж ахуйн нэгжийнх.  “Эрдэнэс-Тавантолгой” компани 2017 онд түүхэндээ анх удаа 461.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Мөн удаан хугацаанд яригдаж байсан “Чалко” компанийн өрийг дарсан. Үүнээс гадна хөгжлийн банкны 200 сая ам.долларыг бүрэн төлж барагдуулсан. Тиймээс ирэх энэ онд иргэдэд олгох ногдол ашиг өснө гэдгийг хэлж байна

Эрдэнэс таван толгой компани ирэх 9 р сард Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах нь баттай болжээ. Таван толгой төслийг хөдөлгөнө гэдэг нь үндсэн дээ олон улсын зах зээлд хувьцаа арилжиж хөрөнгө оруулалт татах улмаар хувьцааны үнийг өсгөн түүнээс хурдан хугацаанд хөрөнгө босгохыг хэлж байгаа. Ингэснээр 2019 онд 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд тараах ногдол ашиг илүү нэмэгдэнэ гэдгийг Эрдэнэс таван толгойн захирал хэллээ. Энэ мэтчилэн эдийн засгийн чуулганаар уул уурхайн болон олборлох бус салбаруудыг хэрхэн хөгжүүлэх, хөрөнгө татах улмаар эдийн засгаа илүү сэргээж энэ эрчинд нь барих вэ гэх асуудлыг 12 салбар хуралдаанаар хэлэлцэж байна. Маргааш төрийн ордонд эдийн засгийн чуулган үргэлжилнэ. Чуулганаас гарах үр дүнг бид цаг тухай бүрт нь хүргэх болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан