Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Европын холбоо "Газпром" компаниуд хамтарсан шийдэлд хүрлээ

  Б.Оюун 2018-05-25 838

ЕХ-ны тусгай комисс сүүлийн 6 жилийн туршид Оросын эрчим хүчний гигант “Газпром” компанийн эсрэг монопольчлолын эсрэг олон улсын хууль журмыг зөрчсөн хэргээр явуулж байсан мөрдөн шалгах ажиллагаагаа зогсоожээ. Гэхдээ ийнхүү олон улсын зах зээлийн шударга өрсөлдөөнийг тогтоож, монопольчлолыг халах асуудлаар мөрдөн шалгах ажил явуулахдаа Оросын эсрэг торгууль тавихаа ч мартсангүй...Брюссель Оросын компанитай харилцан тохиролцож, цаашид асуудлаа дор дор нь шийдээд явахаар тогтсон байна.

Хэдийгээр Еврокомисс болон Оросын “Газпром” компанийн хооронд үргэлжилсэн монопольчлолын эсрэг асуудал ийнхүү шийдэгдэж байгаа ч Европын Холбооны тал шударга бус өрсөлдөөний төлөө торгууль тавих эрхээ хэвээр үлдээжээ.

ЕХ-ны шударга өрсөлдөөний асуудал хариуцсан комиссар Маргрете Вестагер энэ талаар:

-Европт үйл ажиллагаа, ажил хэрэг явуулж байгаа бүх компани хаанаас, аль газраас гаралтай гэдгээс үл хамааран ЕХ-ны нутаг дэвсгэр дээр мөрдөгдөж байгаа аливаа хууль журмыг мөрдөж сахих үүрэгтэй... Өнөөдөр бид Оросын “Газпром” компанийн үйл ажиллагаатай холбоотой олон жил үргэлжилсэн асуудлыг шийдэж, цаашид шударга өрсөлдөөний тухай хууль журмыг дагаж ажиллах үүрэг чиглэл өгөн, өнгөрсөнд байсан асуудлаа шийдэхээр тогтлоо... “Газпром” компани Европын төвийн болон зүүн хэсэгт байгалийн хий нийлүүлж байгаа, цаашид бүс нутагт хэрэгжүүлэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд, байгалийн хийн зах зээлийн интеграцчлалтай хөл нийлүүлэн ажиллаж, Европын дотоодын эрчим хүчний зах зээлийг дэмжин ажиллахаар тогтлоо гэжээ.

2012 онд Еврокомисс Оросын “Газпром” компанийг Балтийн тэнгисийн улс орнууд, Зүүн Европын бүс нутаг дахь эрчим хүчний зах зээлийг дангаар эзэмшиж, нөлөөлж байгаад буруутгажээ. Энэ дагуу Европын шударга өрсөлдөөний газар албан ёсоор 3 жилийн өмнө хэрэг үүсгэн шалгаж, зах зээлийн бодит үнээс дээгүүр үнэ тогтоож, байгалийн хийн үнийг нефтийн үнэ ханштай холбож, цааш нийлүүлэх үйл явцад хориг тавьж байсанд буруутгасан юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан