Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Доналд Трамп Ким Чен Унтай хийх уулзалтаа цуцалжээ

  Б.Оюун 2018-05-25 1374

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай ирэх сард Сингапурт хийхээр төлөвлөөд байсан дээд уулзалтыг цуцлах шийдвэр гаргажээ. Цагаан ордны тэргүүн өөрийн энэ шийдвэрээ Пхеньяны талаас хийсэн асар их уур хилэнтэй, өширхсөн өнгө аястай шийдвэртэй холбон тайлбарлажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар ирэх 6-р сарын 12-нд Сингапурт уулзахаар тохиролцоод байсан юм. Гэвч Цагаан ордны тэргүүн энэ уулзалтыг цуцалж байгаа тухайгаа мэдэгдэж, Пхеньяны удирдагчид захидал илгээсэн байна. Түүнчлэн өөрийн твиттер хуудсан дээрээ Трамп энэхүү захидлаа байрлуулжээ.

Сингапурын дээд уулзалтыг цуцалсан тухайгаа Цагаан ордонд албан ёсоор мэдэгдэх үеэрээ Дональд Трамп АНУ болон Хойд Солонгосын дээд уулзалт цуцлагдсан явдал нь зөвхөн Пхеньян болон Вашингтоны хувьд төдийгүй бусад улс орны хувьд томоохон ялагдал боллоо гэсэн юм.

Ийнхүү мэдэгдсэн хэдий ч Трамп цаашид Хойд Солонгосын талтай хамтарсан яриа хэлэлцээр явуулж, Солонгосын хойгийн цөмийн асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэж, үр дүнд хүрч чадна гэдэгт итгэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан