Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Трамп Умард Солонгосын лидертэй уулзана гэв

  М.Даваадулам 2018-05-26 2699

АНУ, Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт энэ өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Бүс нутагт төдийгүй, олон улсын тавцанд чухал үр дүн дагуулах уулзалт цуцлагдсан гэх мэдээлэл нэг хоногийн өмнө цацагдсан. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Умард Солонгосын удирдагчид бичсэн захидал олонд ил болсон нь энэ. Тэгвэл Цагаан ордны тэргүүн нэг хоногийн дотор шийдвэрээ дахин өөрчилжээ. Вашингтон Пхеньянтай уулзалт хийнэ. Амжилттай, үр дүнтэй уулзалт зохион байгуулахын тулд АНУ ажиллаж байгаа. Уулзалт зохион байгуулах хэлэлцээр ч амжилттай болж байгаа гэдгийг Доналд Трамп твиттертээ дахин жиргэлээ.

“Дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар Умард Солонгос улстай хийж байгаа хэлэлцээр өндөр үр дүнтэй байгаа. Уулзалт Сингапурт болох байх. Мөн 6-р сарын 12, эсхүл шаардлагатай бол товд өөрчлөлт орж магадгүй” гэжээ.

Пхеньяны сүүлд хийсэн “дайсагнасан” мэдэгдлийн улмаас товлосон дээд хэмжээний уулзалтаа цуцалж байгаагаа Доналд Трамп Ким Жон Ун-д хаягласан захидалдаа бичсэн юм. Ингэхдээ товлосон дээд хэмжээний уулзалтыг цуцалж байгаа ч, цаашид Ким Жон Ун-тай уулзахад бол бэлэн гэдгээ илэрхийлсэн.

БНАСАУ-ын Гадаад хэргийн яамнаас Пхеньян АНУ-тай дээд түвшний уулзалт хэзээд  зохион байгуулахад бэлэн, хоёр улс хоорондын хурцадмал асуудлуудыг шийдвэрлэж, “эв зүйгээ олохын” тулд энэ уулзалт хэлэлцээр чухал ач холбогдолтой гэсэн байр суурь ч илэрхийлээд байгаа билээ.

Вашингтоны хувьд Пхеньяны цөмийн туршилт, пуужингийн хөтөлбөр “дургүйцэх” гол шалтгаан байсаар ирсэн. Цөмийн зэвсгийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтэээ зогсоохыг Вашингтон Пхеньянаас удаа дараа шаардаж, АНУ дангаар болон НҮБ ч Пхеньяны эсрэг удаа дараа чанга хатуу хориг арга хэмжээ ээлж дараалан авсан.

БНАСАУ энэ оны 4-р сард цаашид цөмийн болон пуужингийн туршилт явуулахгүй, эдийн засгаа хөгжүүлэх бодлого баримтална гэдгээ олон улсад нээлттэй ил тод зарласнаар, Вашингтон болон Пхеньян хооронд дээд түвшний уулзалт зохион байгуулах боломж нээгдсэн юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө