Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Трамп хэлэлцээр хийх хүсэлтэй нь "батлагдав"

  М.Даваадулам 2018-05-26 1233

Доналд Трамп Ерөнхийлөгчийн ийнхүү тогворгүй, шийдэмгий бус байдлыг харин шинжээчид хэд хэдэн өнцгөөс тайлбарлаж байна. Цагаан ордны тэргүүний “тогтворгүй” буюу нэг хоногт “эрс эргэж” байгаа суурийг харахад Вашингтон Пхеньянтай хэлэлцээр хийх чин хүсэлтэйг илтгэж байгааг тэмдэглэж байгаа юм. Нөгөө талаас Трампын баг дотор хагарал, зөрчил байгаа нь ийнхүү Цагаан ордны тэргүүнийг “туйлбаргүй” нэгэн болгож байна гэж дүгнэх шинжээчид ч байна.

АНУ Умард Солонгостой дээд түвшний хэлэлцээр хийх шийдвэрээ дахин сэргээж байгаа тухай ноён Ерөнхийлөгч сошиал хуудсаараа мэдээлснээс гадна, Аннаполис дахь Тэнгисийн цэргийн академийн төгсөлтийн баярт оролцохоор Вашингтоноос нисэх үедээ сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Умард Солонгосын тал тоглоом тоглоож байгаа юм биш биз?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Бүгд л тоглоом тоглодог” гэж Доналд Трамп хариулсан байна.

АНУ – БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын талаарх “туйлбаргүй” байр суурийг Ерөнхийлөгч Доналд Трампын  сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй гэж хүлээж авах нь өрөөсгөл. Харин ч түүний энэ байр суурь дээд түвшний уулзалт зохион байгуулах, хэлэлцээр хийх чин хүслийн илэрхийлэл гэж шижээчид харж байна.

Харин ч уулзалтаас өмнө өөрсдийн шаардлагыг хэр чанга хатуу байгааг илтгэж байгаа төдийгүй хэлэлцээр, зөвшилцлийн нөхцөл болон үр дүнг Пхеньян бус, Вашингтон “удирдах” болно гэдгийг сануулах зорилготой гэж үзэж байна.

Доналд Трамп бол “шинийг эрэлхийлэгч” Ерөнхийлөгч. Гэхдээ улс орны асуудалд эрсдэл гаргахгүй, урьдчилан Пхеньянтай нөхцлүүдээ зөвшилцөөгүй тохиолдолд хэлэлцээрийн ширээний ард суухаар явахгүй. Хэлэлцээрийн үр дүнг тодорхой болгосны дараа л Доналд Трамп Ерөнхийлөгч Ким Жон Ун удирдагчтай уулзах болно гэж барууны ажиглагчид тайлбарлаж байна.

БНАСАУ цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзана гэсэн хүлээлт ч Вашингтон тээхгүй л байгаа болов уу. Зөвхөн энэ хөтөлбөрөө тодорхой хугацаанд “царцаах” тухай мэдэгдлийг олон улсад хандаж хийхийг л шаардаж байгаа байх гэж ч харж байна

Мөн нөгөө талаас АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын багт саналын зөрчилдөөн их байгааг энэ удаагийн явдлууд илтгэж байгааг шинжээчид тэмдэглэж байна. Тодруулбал, Доналд Трампын албанд “давших” бодлого явуулахыг уриалагчид байгаа ч, мөн нэгэн зэрэг “энхийг сахиулагчид” ч бий. Бүр Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энхийг сахиулах бодлого баримтлахыг уриалж байгаа. Сингапурт хийхээр товлосон дээд хэмжээний уулзалтыг цуцалсан, уулзалт болно гэх эрс тэрс мэдээллүүд Доналд Трампын дэлхийн хэмжээний улс төрч бус, бүс нутгийн хэмжээний улс төрч гэдгийг ч харууллаа гэх байр суурийг улс төр судлаачид илэрхийлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө