Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Сингапурын дээд уулзалт хугацаандаа болох уу?

  Б.Оюун 2018-05-28 740

 Солонгосын хойгийн энхтайван байдал, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар олон улсын түвшинд ихээхэн маргаан зөрчил, санал зөрөлдөөнтэй байдал үүссэн. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгостой харилцах харилцаан дээрээ эргэж буцсан, тогтворгүй шийдвэр гаргасан ч ирэх сард Сингапурт болох уулзалт товлосон хугацаандаа болохыг талууд үгүйсгэхгүй байна.

Энэ удаад ч мөн Сөүлийн тал Пхеньян-Вашингтоны хоорондын байр суурийг зөөллөж, эдгээр хоёр орны төрийн тэргүүн нарын үл ойлголцсон, өдөөн хатгалцсан үг үйлдлийг намжааж чадсан байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай Солонгосын хойгийн завсрын бүсэд сүүлийн сарын хугацаан дахь хоёр дахь уулзалтаа хийж, урьднаас төлөвлөөгүй хийгдсэн энэ уулзалтын үеэр Америк болон Хойд Солонгосын хооронд үүсээд байсан үл ойлголцох байдлыг цэгцлэн намжааж чаджээ.

Энэ сарын 26-нд Солонгосын хойгийн завсрын бүсэд болсон Хоёр Солонгосын тэргүүн нарын уулзалт хэвлэл мэдээллийнхэн болоод олон нийтэд ихэд санамсаргүй уулзалт байжээ. Ажиглагчдын үзэж байгаагаар Хоёр Солонгосын эхний түүхэн дээд уулзалтаас хойш сарын дотор болсон хоёр дахь уулзалт мөн л цаг үеээ олсон чухал ач холбогдолтой уулзалт байсныг нь тэмдэглэж байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Америкийн ажил хэрэгч багийнхан Пхеньяныг хэдийнэ зорьж, ирэх сард болох Пхеньян-Вашингтоны дээд уулзалтад бэлтгэх асуудлаар Хойд Солонгосын талтай ажил хэрэгч уулзалтууд явуулж эхэлсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө