Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Конте Италийн засгийн газрыг тэргүүлэхээс татгалзжээ

  Б.Оюун 2018-05-28 807

 Италид улс төрийн тогтворгүй байдал үүсч, өнөөдрийг хүртэл Италийн засгийн газрыг тэргүүлэх танхим байгуулагдаагүй байгаан дээр ерөнхий сайдаа ч томилох асуудал ихээхэн саад бэрхшээлтэй тулгарч, улс төрийн үл ойлголцол үүсээд байна. Италид энэ оны 3-р сарын 4-нд парламентын ээлжит сонгууль явагдсан хэдий ч өнөөдрийг хүртэл энэ улсын парламент эмхлэн байгуулагдаагүй байгаан дээр ерөнхий сайдын томилгооны асуудал ч тодорхой шалтгаан нөхцөл үүсч, хойшлогдсоор өнөөдрийг хүрээд байна.

Италид эмхлэн байгуулах шинэ засгийн газрыг “5 оддын хөдөлгөөн” болон “Лиги” намын эвслээс нэр дэвшиж байгаа Жузеппе Конте тэргүүлэх нь гарцаагүй болсон талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан ч Конте эцсийн мөчид засгийн газраа эмхлэн байгуулж, тэргүүлэхээс татгалзжээ. Тэрээр энэ шийдвэрийг сайд нарыг томилох асуудал дээр улс төрийн намуудын хооронд ихээхэн маргаан зөрчил, санал зөрөлдөөнтэй байр суурьтай байгаатай холбон тайлбарлажээ. Жузеппе Конти улсынхаа ерөнхийлөгч Сержио Маттареллатай биечлэн уулзаж, энэ тухайгаа мэдэгдэн, цаашид засгийн газар тэргүүлэн ерөнхий сайдаар ажиллахаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн байна. Түүний энэ шийдвэр Италийн сангийн сайдын суудалд 82 настай евроскептик Паоло Савонаг томилох Контигийн саналыг ерөнхийлөгч Сержио Маттарелла эсэргүүцэн, дэмжихээс татгалзсантай холбоотой гэнэ.

Италийн ерөнхийлөгч энэ сарын 23-нд улсынхаа ерөнхий сайдын суудалд хуульч мэргэжилтэй Жузеппе Контег томилж, түүнд засгийн газраа эмхлэн байгуулах үүрэг хүлээлгэсэн юм. Гэвч өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Конте сайд нарын танхимаа бүрдүүлэхээр ажилласан хэдий ч сайдын суудалд нэр дэвшүүлсэн хүмүүсийг нь ерөнхийлөгч хүлээж авахаас татгалзсанаар нэгдмэл байр сууринд хүрч чадаагүй юм. “Лига” намаас сангийн сайдын суудалд нэрийг нь дэвшүүлсэн Паоло Савонагийн нэрийг ерөнхийлөгч Нэгдсэн Европын эсрэг байр суурьтай гэж үзэн дэмжээгүй нь ерөнхий сайдын суудалд суусан Жузеппе Контег сайд нарын танхимаа бүрдүүлэхээс татгалзах үндэс болсон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө