Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Израилийн танкууд гаазын зурвас руу халджээ

  Б.Оюун 2018-05-28 591

Гаазын зурваст өнгөрсөн амралтын өдөр дахин нөхцөл байдал тогтворгүйтэж, буу дуу хаджээ. Хэрвээ өмнө нь Палестинчууд АНУ-ын ЭСЯ-ыг Иерусалим хот руу нүүлгэн шилжүүлснийг эсэргүүцэн олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулж, Израилийн цэргийнхэнтэй мөргөлдөж байсан бол энэ удаад Израилийн армийн танкууд Гаазын зурвас дахь Палестины ХАМАС бүлэглэлийн хяналтын пост руу гал нээсэн байна. Энэ үеэр Палестины талаас 3 хүн өртөн амиа алджээ.  Израилийн армийн хэвлэлийн албанаас мэдээлж байгаагаар цэргийн дайралтыг Гаазын зурвас дагуух хилийн бүсэд, Араб-Израилийн хилийг тусгаарласан хананы дагуу Палестины ХАМАС бүлэглэлийн дайчид тэсрэх бөмбөг байрлуулсан явдлын хариуд явуулсан гэнэ. Хилийн бүс дагуу явуулсан ажиллагааны үеэр Израилийн цэргийнхэн Палестины ХАМАС бүлэглэлийн дайчдын байршуулсан тэсрэх бөмбөгүүдийг олж илрүүлэн, улмаар ийнхүү хариу үйлдэл үзүүлжээ. Өнгөрсөн 3-р сарын 30-наас хойшхи хугацаанд Гаазын зурвас дахь Израиль Палестины хилийн бүсэд дэгдсэн мөргөлдөөн тулааны улмаас 114 Палестин иргэн амиа алдаж, 13 мянган хүн янз бүрийн байдлаар гэмтэж бэртээд байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан