Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Оман, Йеменд “Макуну” циклон дэгджээ

  Б.Оюун 2018-05-28 566

 Оман болон Йемений нутгаар эдгээр улс орнуудын түүхэнд нүүрлэж байгаагүй хүчтэй салхи шуурга дэгдэж, Макуну гэж нэрлэгдээд байгаа циклон нүүрлэж, их хэмжээний гамшиг сүйрэл учруулжээ. Арабын улс орнуудын хувьд өнгөрсөн амралтын өдрүүдэд бараг 278 мм хур тунадас орсон нь 3 жилийн дунджаас 3 дахин их хэмжээний хур тунадас орсон хэрэг юм. Хүчтэй салхи шуурганы улмаас 6 хүн амиа алдаж, 40-өөд хүн гэмтэж бэртжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн дотор гадны иргэд цөөнгүй байгаа юм.Оман болон Йемений нутгаар салхи цагт 170-180 км хүртэл ширүүсэн шуурч, зарим үед 200 км/цагийн хурдтай шуурч байжээ. Оманы хоёр дахь томоохон хот болох Салалахд нөхцөл байдал хамгийн хүнд байгаа юм. Энд хүчтэй салхи шуурганы улмаас зам гүүр эвдэрч сүйдэн, гудамжны гэрэлтүүлэг, зар сурталчилгааны самбарууд унан, барилга байшингийн дээвэр хууларч, мод бут үндсээрээ булгарчээ. Салалах хотод хэсэгчлэн цахилгаан эрчим хүч тасалдсан байна.

Макуну нэр авсан хүчтэй циклоны улмаас эрчим хүчний шугам гэмтэж, хотын дэд бүтэц сүйдэн, хотын гудамж талбай бүхэлдээ усанд автжээ. Салалах хотын нисэх буудал өнгөрсөн пүрэв гарагаас хойш хаалттай байна. Оманы далайн эргийн наран шарлагын газрууд хур хогонд умбаж, Арабын тэнгисээс дэгдсэн далайн давалгааны хөөсөнд дарагджээ.

Йеменд мөн дээрхийн адил нөхцөл байдал үүсээд байна. Хүчтэй салхи шуурганд барилга байшин, зам гүүр, цахилгааны шонгууд нурж, холбоо харилцаа-эрчим хүч тасалдаад байна. Эндхийн Сокотра гэх газар хамгийн ихээр өртөж, эрэг хавийн хот суурин газрууд усанд автжээ. Цаг агаарын онц үзэгдлийн улмаас Йеменд 2 хүн, Оманд 4 хүн амиа алдаад байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан