Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Малайзын боомт дээр 1 тонн гаруй их хэмжээний хар тамхи гаргах гэж завджээ

  С.Наранчимэг 2018-05-28 2588

Photo: Royal Malaysia Customs

1,187 кг бүхий их хэмжээний хар тамхийг Мьянмар Улсаас Малайз руу хил давуулан гаргах гэж байхад нь илрүүлэн хураан авчээ.
18 сая ам.долларын үнэ бүхий хар тамхийг Мьянмарын Янгоноос Куала Лумпурын захын Кланг боомт руу ачуулсан чингэлэгт нуусныг илрүүлсэн байна. Жин, үнэ өртөгийн хувьд Малайзийн түүхэнд гарч байгаагүй хамгийн томоохон тохиолдол болж байна. 5 сарын 22-нд хураан авсан энэхүү ачааг Малайзын нэгэн худалдааны компанийн нэр дээр "хүнсний бараа" гэж мэдүүлсэн байжээ. Одоогоор баривчлагдсан зургаан сэжигтний гурав нь Мьянмар, нөгөө гурав нь Малайзын иргэн  байна.

Source: Reuters/mn

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан