Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ким Жөн Ун үдийн 16 цагт Сингапурыг орхино

  М.Даваадулам 2018-06-12 1385

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун дээд хэмжээний уулзалт эхэлснээс хойш 7 цагийн дараа буюу 16 цагт Сингапурыг орхих талаар Bloomberg мэдээллээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп түүнээс гурван цагийн дараа буюу 19 цагт эх орны зүг хөдлөх гэнэ.

Америкийн албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр дээд хэмжээний уулзалтаар үнэмлэхүй амжилт гарсан тохиолдолд Сингапурт үлдэж магадгүй гэж Трамп Ерөнхийлөгч мэдэгдсэн. Гэвч Ким Жөн Ун удирдагч үдийн 16 цагт хөөрнө гэсэн мэдээлэл цацагдсанаар, Трамп Ерөнхийлөгч ч удалгүй Сингапурыг орхихоор товлосон байна.

Ким Жөн Ун, Доналд Трамп нар Сингапурын Сентоза арлын Capella зочид буудалд 45 минутын туршид нүүр тулсан уулзалт хийлээ. Уулзалт хаалттай болсон. Зөвхөн орчуулагчид байлцжээ.

Энэ цаг мөчид АНУ, БНАСАУ-ын өргөтгөсөн дээд хэмжээний уулзалт хэлэлцээр болж байна.

Өмнө нь өгсөн мэдээллээр АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео, Ерөнхийлөгчийн албаны дарга Жон Келли болон Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Ерөнхийлөгчийн туслах Жон Болтон нар оролцож байна.

Уулзалтын дараа орон нутгийн цагаар 11 цагт хоёр улсын лидер ажил хэрэгч үдийн зоог барих төлөвлөгөөтэй.

Мөн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар Америкийн Ерөнхийлөгч 16 цагт хэвлэлийн хурал хийхээр зарлажээ.

Америк – Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт Сингапурын аялал жуулчлалын бүс Сентоза арлын Capella зочид буудалд болж байна. Уулзалт – хэлэлцээрийн хүрээнд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг хэлэлцэх дэгтэй. Мөн хоёр улсын лидер БНАСАУ, АНУ хооронд “шинэ” харилцаа тогтоох асуудлыг ч ярилцаж магадгүй талаар Умард Солонгосын төв телевиз мэдээлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө