Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ, БНАСАУ шинэ харилцаа, энхтайван байдалд БЭЛЭН

  М.Даваадулам 2018-06-12 515

АНУ, БНАСАУ шинэ харилцаа, энхтайван байдалд бэлэн. Хоёр улсын лидерийн уулзалтын дүнд үзэглэсэн хамтарсан баримт бичигт ийнхүү тодотгожээ.

“Трамп Ерөнхийлөгч болон Ким Жөн Ун удирдагч нар АНУ-БНАСАУ хооронд шинэ харилцаа тогтоох болон Солонгосын хойгт удаан хугацаанд энхтайван байдал цогцлоохтой холбоотой асуудлаар дэлгэрэнгүй, гүн гүнзгий, чин сэтгэлээсээ ярилцаж, санал солилцлоо” гэж тус хамтарсан баримтад бичсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэллээ.

АНУ, БНАСАУ-ын лидерүүдийн уулзалт Сингапурын Сентоза арлын Capella зочид буудалд болсон юм. Анхны түүхэн дээд хэмжээний уулзалтаар хоёр орны удирдагч Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг, хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах талаар хэлэлцэх дэгтэй байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан