Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Трамп өөрсдийг нь царайлаг, мөн туранхай харагдахаар зураг авахыг хүсчээ

  М.Даваадулам 2018-06-12 1017

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр өөрсдийг нь илүү царайлаг, мөн туранхай харагдахаар зураг авахыг хүсчээ.

“За яаж байна? Дажгүй зураг гарч байна уу? Бидний царайлаг, туранхай харагдуулаарай. Ойлгосон уу?” гэж Трамп Ерөнхийлөгч зураглаач болон зурагчдад хандан хошигноод авчээ.

Capella зочид буудалд Ким Жөн Ун удирдагчтай өдрийн зоог барихын өмнө хэвлэлийнхэнтэй уулзсан байна.

Доналд Трамп Ерөнхийлөгч өөр тайлбар хийгээгүй байна. Мөн нөхөрсөгөөр БНАСАУ-ын удирдагчид хандан суухыг урьжээ.

АНУ, БНАСАУ-ын удирдагч нар 45 минутын нүүр тулсан уулзалт хийнэ гэсэн хуваарьтай байсан. Хаалттай хаалганы цаана явагдсан уулзалт 38 минут үргэлжилжээ. Доналд Трамп, Ким Жөн Ун нараас гадна зөвхөн орчуулагчид тус уулзалтад оролцсон юм.

Дараагаар нь хоёр талын өргөтгөсөн уулзалт болсон. Тус уулзалт цаг хагас орчим үргэлжилжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан