Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шар тэнгисийг зэвсэггүй бүс болгох талаар БНСУ, БНАСАУ хэлэлцэв

  М.Даваадулам 2018-06-18 958

ШАР ТЭНГИС ЗЭВСЭГГҮЙ БҮС БОЛЖ МАГАДГҮЙ. БНСУ, БНАСАУ-ЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ УУЛЗСАН. УУЛЗАЛТААР ШАР ТЭНГИСИЙГ ЗЭВСЭГГҮЙ БҮС БОЛГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ

Асуудлыг хэлэлцэж эхэлсэн нь бүс нутагт энхтайван байдал тогтоохын тулд Умард Солонгос улс тодорхой арга алхам авч эхэлсний баталгаа гэж шинжээчид харж байна.Шар тэнгисийн эрэгт БНАСАУ-ын артиллерийн эргийн хамгаалалтын алба бий. 2010 онд тус алба Өмнөд Солонгосын Ёнпёндо арал руу гал нээж байсан. Тэгвэл энэ сарын 14-ны өдөр хилийн Панмунжом сууринд болсон хоёр Солонгосын зэвсэгт хүчний удирдлагуудын уулзалтаар тус хилийн артиллерийн албыг татан буулгах, шилжүүлэх асуудлыг ярилцсан гэж KBS телевиз албаны эх сурвалжийн мэдээлэл дээр тулгуурлан дамжууллаа.

Энэ оны 4-р сарын 27-ны өдөр БНСУ, БНАСАУ-ын лидерүүдийн уулзалт болсон. Уулзалтаар Шар тэнгисийг зэвсэггүй бүс болгох санаачилгыг Сөүл тавьжээ. Шар тэнгисийн асуудлыг цаашид Сөүл, Пхеньян үргэлжлүүлэн хэлэлцэх нь ээ.

 Асуудлыг зэвсэгт хүчний удирдлагуудын хэлэлцээрээр хэлэлцэж эхэлсэн нь өөрөө Шар тэнгист энхтайван байдал тогтоох гэсэн шийдэмгий, дорвитой алхмын эхлэл болж  байна гэж Солонгосын шинжээчид харж байна.

Шар тэнгисийг зэвсэггүй бүс болгох талаар зурган илэрцүүд

  Гэхдээ артиллерийн зэвсэг бүхий эргийн хамгаалалтаа татан буулгасны хариуд Пхеньян Сөүлээс хариу арга хэмжээ шаардаж магадгүй гэж таамаглаж байна. Тиймээс зөвшилцөлд хүрэхийн тулд багагүй хугацаа шаардагдах болов уу гэж үзэж байгаа юм.

  Өмнөд Солонгосын Ёнпёндо арал нь хоёр улсын усан хилээс холгүй байрладаг. Тус бүс нутагт явуулсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэж БНАСАУ 2010 оны 11-р сард 30 гаруй пуужин хөөргөж, цохилт өгсөн байна. Үүний дүнд зэвсэгт хүчний 2 алба хаагч амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан. Хариуд нь БНСУ-ын тал 80 гаруй удаа гал нээсэн. Умард Солонгосын талаас хүний амь эрсэдсэн, мөн бэртсэн тохиолдол гарсан эсэхийг тухайн үед мэдээлээгүй юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан