Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Колумбийн Ерөнхийлөгчийн сонгуульд барууны хүчний нэр дэвшигч ялалт байгууллаа

  М.Даваадулам 2018-06-18 1202

КОЛУМБИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР УЛС ТӨРИЙН БАРУУНЫ ХҮЧНЭЭС НЭР ДЭВШСЭН ИВАН ДУКЕ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

  Латин Америкийн улс Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль ням гарагт явуулсан. Иван Дукетэй нийслэл Богото хотын захирагч асан Густаво Петро өрсөлдсөн юм. Сонгуулийн эцсийн албан ёсны дүн гарахаас өмнө Петро ялагдлаа хүлээж, өрсөлдөгчдөө баяр хүргэжээ.

  Иван Дуке “Ардчилсан төв” барууны хүчний намаас нэр дэвшсэн. Тэрээр өмнө нь Сенатад сууж байсан, туршлагатай улс төрч. Сонгууль 53% ирцтэй байжээ.

Иван Дуке сонгогчдын 54% санал, өрсөлдөгч Густаво Петро 42 хувийн санал авсан байна.

  Мөн сонгуульд оролцсон иргэдийн 4% гаруй нь хоосон саналын хуудас хураалгажээ.  Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа ням гарагт Петро өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Иван Дукег ялалт байгуулсныг хүлээн зөвшөөрч, “жиргэжээ”.

  ИВАН ДУКЕ колумби зурган илэрцүүд

2016 онд олон улсын зуучлал доор Колумбийн Засгийн газрын босогчдын “Колумбийн хувьсгалт зэвсэг хүчин”-тэй байгуулсан энхийн хэлэлцээрийн хувь заяа шалтгаалах байсан. Одоогийн Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос ФАРК бүлэглэлтэй энхийн хэлэлцээр үзэглэснээр, хагас зуун жил улс оронд нь үргэлжилсэн зэвсэгт тэмцэлд цэг тавьж, энэ үйл хэргийнхээ төлөө Нобелийн энхтайвны шагнал ч хүртсэн.

  Харин Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа Иван Дукегийн хувьд тэрээр энхийн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд зэвсэгт тэмцэл өрнүүлж, хууль зөрснийхөө төлөө ФАРК бүлэглэлийн гишүүд ял шийтгэл хүлээх ёстой гэж үзэж байна. Харин нийслэл Богота хотын экс захирагч Густаво Петро энхийн хэлэлцээрийг өөрчлөлтгүй үлдээнэ гэдгээ сонгуулийн өмнө амлаж байжээ.

  Энэ удаагийн Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль Колумбийн түүхэн дэх хамгийн аюулгүй сонгууль болсон гэдгийг Колумбийн Caracol  телевиз онцоллоо. Санал хураалтын үеэр ямар нэгэн зөрчил илрээгүй байна.

  5-р сарын 27-нд болсон Колумбийн Ерөнхийлөгчийн эхний шатны сонгуульд 8 нэр дэвшигч өрсөлджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө