Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өнөөдрийн зурхай-12 орд

  С.Золбоо 2018-06-20 1681

Өрнийн зурхай

Хонь

Та өнөөдөр ертөнцийг шинээр харах болно. Тууштай бүтээлч хүмүүс өөртөө амьдралын шинэ ертөнцийг нээж чадах болно. Нүүдэл суудал хийхэд таатай. Ихэнхи хүмүүс өөрийн үзэл бодлыг харуулах болно. Бүтээлч уулзалт хийх, туршлага солилцох зэрэгт таатай. Залхмаар нөхцөл байдлаа өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр та гол нь цагаа олсон үйлдэл хийх ёстой. Та үйл явдалд яг таг хандах нь бусдын алмайруулах болно.

Үхэр

Юу ч болж байсан өнөөдөр та өөрийгөө бүх харилцаа холбоондоо өндөр амжилт олсноо мэдэрнэ. Ажил хэргийн санал авах магадлалтай. Таны дур татам байдал эргэн тойрныхныгоо бишрүүлнэ. Аз амжилтаа тогтоон барьж байхын тулд амжилт ололтынхоо хэр хэмжээг тодорхойл. Ихэнхи үхрүүд ажил, сурлагадаа хүч чадлаа бүрэн дайчилбал муугүй үр дүн амсаж урамшина.

Ихэр

Санхүүгийн байдал сайжрах төлөвтэй. Таны зам дээр элдэв жижиг сорилт саад тотгор хүндрэлүүд тохиолдох боловч томоохон амжилтанд хүрэх магадлал өндөр байна. Бага насны хүүхдүүддээ анхаарлаа онцгой хандуул. Өвдөх магадлалтай. Хэт их санаа зовох хэрэггүй.

Мэлхий

Энэ өдөр аливаа чухал ажил эхлэх мэдээлэл боловсруулахад таатай. Таны идэвх зүтгэлийг хамт ажиллагсад тань өндрөөр үнэлнэ харин томоохон чухал шийдвэр гаргасны хэрэггүй. Ямар ч ажлаас бүү эмээ учир нь та хаа ч бүхнийг амжуулж амжилтанд хүрч чадна. Хайр дурлал романтик адал явдалд тохиромжтой өдөр. Үр дүнд нь та хайрлан дурлах хүсэл төртлөө шинэчлэгдэнэ.

Арслан

Энэ өдөр утсаар дуудлага хүлээн авах, зочдыг хүлээн авах зэрэг тун завгүй байх нь ээ. Та удаан уулзаагүй танилтайгаа уулзана. Хэрэв та шинэ харилцаа холбоо үүсгэхийг хүсч байгаа бол та хоёрын яриа үр дүнтэй өрнөнө. Та гэр бүлдээ ихэнх цагийг зарцуулна. Эцэст нь та өөрийн зурхайн зурлагаа унших хэрэгтэй.

Охин

Энэ өдрийг бүхэлд нь эерэг энерги ноёлох болно. Хэрэв танд өөрчлөлт хэрэгтэй байгаа бол яг одоо ямар нэгэн үйлдэл хий. Эрүүл ахуйдаа анхаарал тавьж, хоолны дэглэмээ анхаарч ямар хоол идэхээ нарийн тодорхойл. Хэрэв та өөрт тохирсон ажилдаа оръё гэвэл онолын мэдлэг олж авах нь чухал зүйл болох болно. Өөртөө хэт түлхэц өгснөөр дараа нь харамсаж мэдэх болчимгүй зан аашны тань хор уршиг гарч болзошгүй.

Жинлүүр

Таны бизнесийн хүрээ асар хурдан өргөжиж байсан ч ямар ч байсан та ханах хэрэггүй. Юм бүхэн санаснаар бүтэмжтэй байдаггүйг санагтун. Хүмүүс танд маш их итгэл өгч байгаа болохоор тэдний итгэлийн эвдэхгүйн тулд чармай. Та маш тайван бай. Эдгээр үйл ажиллагаанууд дээрээ олон тооны амьдралын элементийг нэм.

Хилэнц

Энэ өдөр хэдий урт хугацаанд үргэлжилсэн асуудал байсан ч хэт их чухалчилж болохгүй. Энэ үед бардам, биеэ тоосон зан гаргах бололтой. Та магадгүй өөрийгөө энэ ажилд тохирох цорын ганц хүн хэмээн бодож болох юм. Гэвч та бусдын авъяас чадварыг хараад гайхах болно. Эргэн тойрон дахь хүмүүстээ хийж чадах ажлыг нь хийх боломж олго. Олон нийтийн арга хэмжээнд оролц. Ялангуяа таны албанд хэрэгцээтэй байх болно. Танд асар их тэсвэр тэвчээр байгаа учраас энэ чанараа ашиглан илүү их зүйлийг хийж бүтээ.

Нум

Энэ өдөр тун хянуур байхгүй бол олны хэл аманд өртөж албан тушаал буурах хандлага ажиглагдаж байна. Чанаргүй ажил, өө сэвтэй материал зэрэг шалтаг нь байж болох юм. Элдэв асуудал гаргалгүй ажилдаа анхаарлаа хандуулж намдуу дүр төрхтэй байх хэрэгтэй. Замбараагүй байдлаас болж та хий дэмий зүйлсийг эрж хайхад цагаа үрэх болно гэдгийг санахад илүүдэхгүй.

 

Матар

Оддын төлөв дор анхаарлаа төвлөрүүлэх нь амаргүй байж болох юм. Удахгүй өөрчлөгдөх орчин, шинэ нөхцөл байдал танд эхний үед таалагдахгүй байж болох юм. Тайван бай, ойрын ирээдүйд бүх юмс байр байрандаа очих болно. Мөнгө, эд хөрөнгөний будлиан анхаарал шаардана. Тийм учраас мөнгөө хянаж байхгүй бол асуудал үүсч болох нь. Та асуудлын учрыг сайн олсныхоо дараа үйл хөдлөл хийх хэрэгтэй. Учрыг нь олж чадах юм бол байдлыг засч чадна.

Хумх

Бүтээлч чадвар нэмэгдэх өдөр. Ирж байгаа бүхий л мэдээлэлд анхаарлаа хандуул. Хайр дурлалын романс тань төгсгөл болж магадгүй. Хэдий тийм ч та урьд нь очиж чадаагүй үдэшлэгтээ очиж эрх чөлөөг эдэл. Та цагийг зугаатай өнгөрөөх ба өөр хэн нэгэнд сэтгэл татагдаж магадгүй байна. Сайн дурын ажил хийх мөн амьдралыг өөр нэгэн өнцгөөс таних талаар бод.

Загас

Зөрчилдөөн үүснэ. Гэсэн ч худалдаа наймааны ажил ахиц дэвшилтэй байна. Бизнесийн өргөн хэмжээний сонирхол таныг өнөөдөр гэгэлзүүлнэ. Хамтран ажиллагсадтайгаа сайн харилцаа холбоотой байх болно. Таны буулт хийдэг уриалгахан зан өсөн нэмэгдэж, хамтран ажиллах боломжийн ашиг, амжилттай үр дүнг авчирна. Дотоод амар амгалан ноёрхох болно. Эрүүл мэндийн асуудалтай байгаа хүмүүст тодорхой байдал гарах учир эмч мэргэжилтэнтэй уулзах тов гарга. Өөрийн сайн сайхан байдал биеийн нөөц бололцооныхоо төлөө эерэг үйл хөдлөл хий.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө