Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хаврын тариалалт 90 хувьтай байна

  С.Золбоо 2018-06-20 559

   2018 оны 6 дугаар сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд 343 мянган га-д үр тариа, 11.6 мянган га-д төмс, 6.6 мянган га-д хүнсний ногоо, 56.8 мянган га-д тосны ургамал, нийтдээ 446.7 мянган га-д тариалалт хийгээд байна. Энэ нь одоогоор үр тарианы тариалалт 83.9 хувь, төмс 74.7 хувь, хүнсний ногоо 78.5 хувь, тосны ургамал 135.4 хувьтай тус тус явагдаж байна гэсэн үг.

Нийт дүнгээр хаврын тариалалт 90 хувьтай байна гэж Тариалалтын штабаас мэдээллээ.

   Энэ жилийн тухайд 408.9 мянган га-д үр тариа (үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай), 15.5 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 32  мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө