Тус зөвлөл 2006 онд байгуулагдсан. НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн комисс 1946 онд байгуулагдсан. Мөн л хүний эрх зөрчигдөж байгаа орнуудыг эгнээндээ багтааж байна гэсэн удаа дараагийн шүүмжлэлийн дүнд нэрээ өөрчилж, Хүний эрхийн зөвлөл болон үйл ажиллагаа явуулж байна.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл эгнээндээ дэлхийн 47 орныг нэгтгэдэг. Гишүүн тус бүр 3 жилийн хугацаатайгаар сонгогддог.
Зөвлөлийн дүрмийн дагуу Ази – Номхон далайн бүс нутгийн 13 улс, Африкийн – 13, Латин Америкийн – 8, Зүүн Европын – 6, Баруун Европын – 7 улс орон сонгогддог.
Зөвлөлийн эгнээнд ОХУ, БНХАУ, Саудын Араб, Алжир, Вьетнам улс нэгдсэн явдлыг эсэргүүцэж, 2013 онд хүний эрхийг хамгаалах байгууллагууд эсэргүүцлийн арга хэмжээ өрнүүлж байсан юм.