Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Канад улс марихуаны хэрэглээг хуульчиллаа

  М.Даваадулам 2018-06-20 585

КАНАД УЛС КАННАБИСИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ШААРДЛАГААР, ЭМЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭХИЙГ ХУУЛЬЧИЛСАН ИХ 7 БҮЛГИЙН АНХНЫ УЛС БОЛЖ БАЙНА

Канад улс 1923 онд марихуаныг хадгалахыг хориглож, 2001 онд эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрчээ.

Яагаад марихуаны хэрэглээг хуульчлах болов?

 Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн хэлснээр, өнөөдрийг хүртэл “хүүхдүүд” дэндүү амархан аргаар марихуан олж авч, харин гэмт хэрэгтнүүд марихуан хууль бусаар зарж борлуулан, ихээхэн мөнгө олдог байсан. Тиймээс холбогдох хуулийн төсөл санаачлахаас аргагүйд хүрсэн гэлээ.

Канадын Засгийн газар орон нутгийн эрх баригчиддаа тухайн газар нутагт каннабис худалдах дүрэм, нөхцөл тогтооход, харин цагдаагийн байгууллагад хуулийн шинэчлэлд бэлтгэхэд 8-12 долоо хоногийн хугацаа өгч байна.

Канадын Засгийн газрын хийсэн тооцоогоор, Канадчууд жилд марихуан худалдан авахад 4.5 тэрбум ам.доллар зарцуулж байна. Энэ нь Канадчуудын жилийн хугацаанд дарс худалдан авахад зарцуулсан үнийн дүнтэй тэнцэж байгаа юм.

Канадчууд 9-р сарын дундаас эхлэн каннабис, каннабисийн тос худалдан авах боломжтой болно. Гэхдээ тодорхой заасан борлуулах цэгээс, тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрлэгчийн нийлүүлсэн бүтээгдэхүүн худалдан авна. Мөн онлайнаар ч итгэмжлэгдсэн үйлдвэрлэгчдээс худалдан авах ч боломжтой юм байна.

  Насанд хүрсэн иргэдийг биедээ 30 грамм хүртэлх хатаасан марихуан авч явахыг зөвшөөрөх нь ээ. Харин 30 граммаас хэтрүүлсэн нөхцөлд торгууль оногдуулна. Мөн насанд хүрээгүй хүүхдэд марихуан худалдсан нөхцөлд гэмт этгээдэд 14 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилжээ.

Канад улс зурган илэрцүүд

  Орон нутгийн эрх баригчид марихуан хэрэглэх цэг тогтоох зэрэг бусад хязгаарлалтыг бие даан батлан, хэрэгжүүлэх боломжтой юм байна.

  Марихуаны хэрэглээ болон худалдааг хуульчилсан анхны улс бол Уругвай. 2013 оны 12-р сард холбогдох хууль Уругвайд хэрэгжиж эхэлжээ. Тэр цагаас хойш АНУ-ын Колорадо, Калифорни зэрэг хэд хэдэн муж марихуаны худалдаа, хэрэглээг хуулиар хүлээн зөвшөөрсөн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө