Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Их Британид амьдарч байгаа ЕХ-ны иргэд шинэ баримт авахад 74 евро төлнө

  Б.Оюун 2018-06-22 719

    Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарахад ердөө нэг жилийн хугацаа үлдээд байна. Британийн засгийн газраас нэгдсэн Европын бүрэлдэхүүнээс гарах тухай Брекситын хөтөлбөрөө шат дараалалтай хэрэгжүүлж байгаа юм. Тэгвэл Брекситыг хэрэгжүүлэхтэй зэрэгцэн Их Британийн вант улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж амьдарч байгаа Европын иргэдийн ирээдүйн статусыг хэрхэн тодорхойлох тухай асуудал урьдын адил тодорхой шийдэгдээгүй хэвээр байна.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ИХ БРИТАНИЙН НУТАГ ДЭВСГЭР ДЭЭР ЕХ-НЫ УЛС ОРНУУДААС ОЧСОН 3 САЯ ГАРУЙ ИРГЭН АМЬДАРЧ БАЙГАА ГЭСЭН ТООН СУДАЛГАА БАЙГАА ЮМ

EU british зурган илэрцүүд

    Эдгээр хүмүүсийн ажил амьдрал, тогтсон амьдралын хэв маягийг цаашид хэрхэх асуудлыг Брюссельд ирэх долоо хоногт болох ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэхээр төлөвлөсөн. Тэгвэл Брюсселийн ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаас өмнө Лондон өөрийн нутаг дэвсгэр дээр ажиллаж, амьдарч байгаа Европын иргэдийн асуудлыг аль болох хялбар, амар аргаар шийдэх болно гэдгээ мэдэгджээ. Их Британид амьдарч байгаа Европын иргэд Брексит хэрэгжиж эхэлснээр энэ улсад амьдрах албан ёсны баримт бичгээ бүрдүүлэх үйл явц эхнээсээ тодорхой болов.

 ЭХНИЙ ЭЭЛЖИНД БИЧИГ БАРИМТАА ШИНЭЭР БҮРДҮҮЛЭХИЙН ТУЛД 65 ФУНТ СТЕРЛИНГ БУЮУ ОЙРОЛЦООГООР 74 ЕВРО ТӨЛӨХ ГЭНЭ

EU british зурган илэрцүүд

 Мөн Брексит хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Их Британид ажиллаж амьдарч байгаа Европын иргэд ямар үндэслэл, ямар шалтгаан нөхцөлөөр Их Британид байнгын байдлаар амьдарч байгаагаа нотлох шаардлага тулгарна.  Их Британид хэрэгжиж эхлэх ёстой цагаачлалын болоод визийн шинэ журам 2019 оны 3-р сар гэхэд бэлэн болсон байх учиртай юм. Чухам энэ цаг хугацаатай зэрэгцэн Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс албан ёсоор гарах юм байна. Тэгвэл Их Британид байнгын ажиллаж амьдарч байгаа гадны иргэдийн хувьд виз, баримт бичиг бүрдүүлж, шинээр авах эцсийн цаг хугацааг 2021 оны 6-р сарын 30 гэж заажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө