Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Грек улсад ЕХ-ноос үзүүлж байсан эдийн засгийн тусламжийн хөтөлбөр хаагдлаа

  Б.Оюун 2018-06-22 925

    Люксембург хотноо болж, Евро бүсийн улс орнуудын сангийн сайд нар хуран чууллаа. Евро бүсийн орнуудын анхны уулзалтаас хойш өнөөдөр 20 жилийн хугацаа өнгөрч, Еврогруппын орнууд пүрэв гарагт Грекийн эдийн засгийн өнөөгийн асуудлаар нүүр тулсан уулзалт хийсэн юм.

Грек улсад эдийн засаг зурган илэрцүүд

УУЛЗАЛТААР 2004 ОНООС ХОЙШ ЭДИЙН ЗАСАГ НЬ ХҮНДХЭН БАЙДАЛТАЙ БАЙГАА ГРЕК УЛСАД ҮЗҮҮЛЭХ ЭЭЛЖИТ БУЮУ СҮҮЛИЙН ГЭЖ ХЭЛЖ БОЛОХ ЭДИЙН ЗАСАГ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦААНЫ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦСЭН

     

  ЕХ болон Европын санхүүгийн байгууллагууд, Еврогрупп Грекийг эдийн засгийн хувьд хөл дээрээ зогсч, хямралаа даван туулахад нь бүх талаар дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирж, өнгөрсөн хугацаанд олон удаа зээл тусламж олгосоор ирсэн. Тэгвэл Евро бүлгийн улс орнуудын сангийн сайд нар Люксембургэд цуглан хуралдаж, Грект олгох санхүүгийн сүүлийн дэмжлэг туслалцааны талаар хэлэлцсэн байна.

   Тэгвэл эдийн засгийн хүнд байдлыг даван туулахын тулд Грект үзүүлж байсан гадны төсөл хөтөлбөр хаагдах шатандаа орлоо.

 Еврогрупп Грект сүүлийн тусламж болгон 15 тэрбум еврогийн тусламж үзүүлэх юм. Ингэхдээ гадны зээл тусламжийн хөрөнгийн хүүг эргэн төлөхөд нь 10 жилийн хугацаатай хөнгөлөлттэй  нөхцөлтэйгөөр зээл олгож байгаа юм.

Грек улсад Европын холбоо зурган илэрцүүд

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө