Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Италийн Ерөнхий сайд Брюсселийн уулзалтад тавьсан хоригоо цуцалжээ

  Б.Оюун 2018-06-22 680

     Италийн ерөнхий сайд Жузеппе Конти Брюсселийн дээд уулзалтад Италийн тал оролцохгүй гэж байсан ч ХБНГУ-ын канцлер хатагтай Ангела Меркель түүн рүү биечлэн утас цохиж, нөхцөл байдлын талаар хэлэлцсэний дараа Конти өөрийн байр сууринаас ухарчээ. Хатагтай Меркель ням гарагийн Брюсселийн дээд уулзалтад ЕХ-ны улс орнуудын гол хамтрагчдын нэг болох Итали орон зайлшгүй оролцож, өмнөө тавьсан асуудлыг шийдвэрлэхэд онцгой нөлөөтэй болохыг тэмдэглэсний дараагаар мини-саммитад оролцохоор болжээ.

   Итали улс Брюсселийн уулзалтаас гарах үр дүн, уулзалтын нэгдсэн тунхаг ямар байх нь хэдийнэ тодорхой болсон уулзалтад оролцохоос татгалзаж байгаагаа мэдэгдэж байсан юм. Тэгвэл Германы Холбооны канцлер уулзалтаас гарах баримт бичиг, тунхгийг эцсийн байдлаар боловсруулаагүй байгаа, ямар ч тохиолдолд баримтыг хамтын оролцоотойгоор хэлэлцэж, байр сууриа тусгасны дараагаар л басамжилна гэдэгт итгүүлсний дараагаар уулзалтад оролцохоор зөвшөөрсөн байна.

   Ð–узеппе Конти зурган илэрцүүд

 Жузеппе Конте ирэх ням гарагт болох уулзалтын талаар байр сууриа илэрхийлэхдээ:  Хэрвээ Брюсселийн уулзалтаар улс орнууд зөвхөн нэн тэргүүнд хэлэлцэгдэх асуудлыг жагсаан бичих, тоочих замаар нэгдсэн тунхаг батлан гаргахаар зэхэж байгаа бол уулзалтаас тунхаг бичиг гаргах шаардлагагүй гэж үзсэн.Мөн асуудлыг нэг мөр энэ сарын 28-29-ний хооронд болох ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэж, эцсийн баримт бичгийг боловсруулан, нэгдэн нийлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан