Израилийн прокурорын албанаас мэдээлж байгаагаар Сара Нетаньяху 2009-2013 оны хооронд нийтдээ 80 мянган евро буюу ойролцоогоор 100 мянган долларыг рестораны хоол унд болоод кейтерингийн үйлчилгээнд зориулан, засгийн газрын ордонд болсон элдэв хүлээн авалт, оройн зоогт үрж зарцуулсан гэж үзэж байна.
ИЗРАИЛИЙН ХУУЛЬ ЁСООР ХЭРВЭЭ ЕРӨНХИЙ САЙДЫН ӨРГӨӨНД ТОГООЧ, ГАЛ ТОГООНЫ АЛБАНЫХАН БАЙГАА БОЛ ГАДНААС ҮНЭТЭЙ ХООЛ УНД ЗАХИАЛАН АВАХ ЁСГҮЙ БАЙДАГ ЮМ. ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙГАА АЖЛЫН ХЭСГИЙНХНИЙ МЭДЭЭЛСНЭЭР ЕРӨНХИЙ САЙДЫН ГЭРГИЙ ДЭЭРХ БАРИМТЫГ НУУН ДАРАГДУУЛАХЫГ ХҮСЧ, БИЧИГ БАРИМТЫГ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН НЬ ХЭРГИЙГ ХҮНДРҮҮЛЖ БАЙГАА ГЭНЭ.
Тэгвэл Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху гэргийтэй нь холбоотой хэл амыг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Гэвч Израилийн прокурорын албанаас энэ сарын 21-нд ерөнхий сайдын гэргийн эсрэг албан ёсоор хэрэг тулгаж байгаагаа танилцуулаад байна.