Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЕВРОГРУППЭЭС ГАРГАСАН СҮҮЛИЙН ШИЙДВЭР ГРЕКИЙН ХУВЬД “АВРАГЧ ЗАВЬ”, “АЮУЛГҮЙН ДЭР” НЬ БОЛЖ ЧАДЛАА

  Б.Оюун 2018-06-23 599

Үнэхээр ч Еврогруппээс гаргасан сүүлийн шийдвэр Грекийн хувьд “аврагч завь”, “аюулгүйн дэр” нь болж чадсаныг тэмдэглэх нь зүйтэй... Чухам дээрх боломж бололцоог нээсэн шийдвэрүүд, мөн сүүлийн удаа тусламжийн хөтөлбөрөө хаан олгохоор шийдсэн 15 тэрбум евро нь Грек орныг эдийн засгийн хямралаа гэтлэн давахад нь онцгой нөлөөтэй арга алхам болсон юм.

Энэ цаг үе Грек орны хувьд үнэхээр “хонгилын үзүүрт гэрэл тусч”, ирээдүйгээ сайн сайхнаар төлөвлөх, харах боломжийг олгож, хөл дээрээ баттай зогсох ирээдүйг бүтээх чухал алхам болжээ.

ЕХ-ны эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан комиссар Пьер Московиси-гийн ярьснаар: -Грек улс өнөөдрөөс эхлэн өөрийн санхүүгийн асуудлаа бие даан шийдвэр боломжтой боллоо. Энэ бол маш том үр дүн, маш том амжилт гэжээ.

Московиси энэ талаар мэдэгдэхдээ энэ цаг үе зөвхөн Грек орон төдийгүй мөн цаашлаад Евро бүсийн улс орнуудын эдийн засгийн байр байдалтай холбоотой чухал цаг үе... Грек орон 8 жилийн дараа улс орондоо нүүрлэсэн эдийн засгийн гүн гүнзгий хямралаас гарч байна. Бид маш их цаг хугацаа, маш их хүч үүнд зарцуулсан. Өнөөдөр Грек орон эв нэгдэл, хариуцлагынхаа үр дүнд ийнхүү хөл дээрээ баттай зогсох боломжтой боллоо гэсэн байна.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө