Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АУГАА ЭХ ОРНЫ ДАЙН ЭХЭЛСНИЙ 77 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

  Б.Оюун 2018-06-23 637

Дэлхийн улс орнуудад нэгэн чухал, мөн эмгэнэлтэй өдрийг нэхэн дурслаа...Энэ нь хүн төрөлхтөний түүхэн дэх хар толбо болон үлдсэн Аугаа Эх орны төлөөх дайн эхэлсэн өдөр, Дэлхийн 2-р дайн улс орнуудыг хамран дэгдсэн өдөр юм...

Одоогоос 77 жилийн тэртээ фашизмын Герман үл халдан довтлох гэрээг зөрчин Зөвлөлтийн нутаг дэвсгэр лүү гэнэтийн дайралт хийсэн байна. Дайнд бэлтгэлгүй байсан Зөвлөлтийн арми дайны анхны өдөр 1200 гаруй цэргийн онгоцоо алдаж, тэдгээрийн 800 гаруй нь тэнгэрт хөөр ч амжилгүй дайсны дайралтад өртөн бут цохигдсон юм...Энэ явдал 1941 оны 6-р сарын 22-ны өдөр болж, энэ өдрийг дэлхийн түүхэнд, Орос орны түүхэнд Аугаа Эх орны дайн эхэлсэн өдөр болгон тооцдог байна.

Манай хойд хөрш- ОХУ-д, Беларусьд, мөн Украинд энэ өдрийг дайн тулаанд амь бие хайрлалгүй тэмцэж, эх орон-газар шорооныхоо төлөө алтан амиа алдсан, дайны гашуун утааг даван туулж, Эх орноо баатарлагаар хамгаалан боссон өдөр болгон гашуудан тэмдэглэдэг байна. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан ихэнх хотуудад энэ өдөр гашуудлын үйл ажиллагаа болж, дайныг сөрөн зогсч баатарлагаар тэмцсэн иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэлээ.

Манай хойд хөршийн нийслэл Москва хотод мөн Аугаа Эх орны дайн эхэлсэн өдрийг нэхэн дурсч, ОХУ-ын ерөнхийлөгч “нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөж, Александрын цэцэрлэгт хүрээлэнд ард түмний нэхэн дурсах арга хэмжээ болж, 77 жилийн тэртээ фашизмын Германы онгоцнууд дайралт хийсэн үүрийн цагаар дурсгалын хонх дэлджээ.

Одоогоос 77 жилийн тэртээ 1941 оны 6-р сарын 22-ны өдрийн үүрийн 4 цагт Гитлерын Германы армийн цэргийн онгоцнууд Зөвлөлтийн нутаг руу халдан довтолсноор Аугаа Эх орны төлөөх ариун дайн эхэлсэн юм.

1941 оны 6-р сард Адольф Гитлер Зөвлөлтийн нутаг дэвсгэр лүү гэнэтийн дайралт хийж, халдан довтолж, цэргийн сүр хүчээрээ Оросын гол тулгуур байрлалын нэг болох Брестийг нэгмөсөн булаан эзлэхийг санаархаж, “Барбаросс” ажиллагаагаа эхлүүлжээ.

Энэ ажиллагааны хүрээнд Гитлерын Герман 4 сарын дотор Зөвлөлтийн армийн гол хүчийг бут цохиж, намар нь нацистын арми болоод тэдний Холбоотон орнууд Ростов, Горький, Архангельскийг хэдийнэ мэдэлдээ оруулна гэж төлөвлөөд байжээ. Гэсэн ч Гитлерын энэ санаа бүтэлгүйтэж, Зөвлөлтийн ард түмэн дайны эхний өдрөөс эхлэн Аугаа Эх орноо хамгаалан босч, дайнд тулаангүй бууж өгөлгүй, эх орны үнэнч охид хөвгүүд газар шороогоо хамгаалан тэмцэж, түүхэнд Брестийн гэж нэрлэгдэх тулааныг эхлүүлсэн юм. Чухам Брестийг хамгаалах энэ тулаан дайны эхний өдрүүдэд ихээхэн үүрэг гүйцэтгэж, цаашид Гитлерийн Германы эсрэг хүчээ нэгтгэн зангидах их тулааныг эхлүүлж байжээ.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө