Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Туркийн ерөнхийлөгчийн болон парламентын сонгуульд эрх баригчид тэргүүллээ

  Б.Оюун 2018-06-25 714

НЯМ ГАРАГТ ТУРКЭД НЭГЭН ЗЭРЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬ БОЛЛОО

   2016 онд Туркэд болсон улс төрийн эргэлт, бослого тэмцлээс хойш болсон анхны сонгуульд олон улсын нийгэмлэг ч мөн онцгой анхаарал хандуулан ажиглаж байжээ.

Ням гарагийн сонгуульд энэ улсын сонгуулийн насны иргэдийн 87% нь оролцсон дүн мэдээ гарчээ. Туркийн одоогийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган ерөнхийлөгчийн суудалдаа улиран сонгогдсон нь тодорхой болсон бол парламентын сонгуульд энэ улсын эрх баригч нам хүчин тэргүүлэв.  

   Erdogan appears before massive crowds after victory declaration зурган илэрцүүд

   Туркэд явагдсан бүх нийтийн сонгуулийн урьдчилсан дүн мэдээгээр, нийт саналын хуудасны 96,3%-ийг тоолж дууссаны дараах байдлаар Режеп Тайип Эрдоган иргэд сонгогчдын 52,7%-ийн саналаар тэргүүлсэн бол түүний гол өрсөлдөгч нь болох Мухаррем Инже 31%-ийн санал авч удаалсан байна.

  Парламентын сонгуульд Эрдоганы тэргүүлдэг Туркийн эрх баригч шударга ёс, хөгжлийн төлөөх нам 42,4%-ийн саналаар тэргүүлсэн ч парламентад олонх болж чадаагүй байна. Тиймээс эрх баригч нам Үндэсний хөдөлгөөн намтай эвсэж, шинээр бүрдэх парламентад нийтдээ 342 суудал эзлэхээр болжээ. 

    Туркэд явагдсан бүх нийтийн сонгуулийн дүн тодорхой болсны дараа Режеп Тайип Эрдоган Стамбул хотноо гишүүд дэмжигчидтэйгээ уулзан, баяраа тэмдэглэж, ард түмэн түүнд болон эрх баригч нам хүчинд дахин итгэл хүлээлгэсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.

Erdogan supporters take to the streets of Istanbul зурган илэрцүүд

   Туркэд явагдсан бүх нийтийн сонгуулийн урьдчилсан дүн мэдээгээр, нийт саналын хуудасны 96,3%-ийг тоолж дууссаны дараахь байдлаар Режеп Тайип Эрдоган иргэд сонгогчдын 52,7%-ийн саналаар тэргүүлсэн бол түүний гол өрсөлдөгч нь болох Мухаррем Инже 31%-ийн санал авч удаалжээ. Парламентын сонгуульд Эрдоганы тэргүүлдэг Туркийн эрх баригч шударга ёс, хөгжлийн төлөөх нам 42,4%-ийн саналаар тэргүүлсэн ч парламентад олонхи болж чадаагүй байна. Тиймээс эрх баригч нам Үндэсний хөдөлгөөн намтай эвсэж, шинээр бүрдэх парламентад нийтдээ 342 суудал эзлэхээр болсон байна. 

ТУРКЭД ЯВАГДСАН БҮХ НИЙТИЙН СОНГУУЛИЙН ДҮН ТОДОРХОЙ БОЛСНЫ ДАРАА РЕЖЕП ТАЙИП ЭРДОГАН СТАМБУЛ ХОТНОО ГИШҮҮД ДЭМЖИГЧИДТЭЙГЭЭ УУЛЗАН, БАЯРАА ТЭМДЭГЛЭЖ, АРД ТҮМЭН ТҮҮНД БОЛОН ЭРХ БАРИГЧ НАМ ХҮЧИНД ДАХИН ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭНД ТАЛАРХАЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ

Холбоотой Зураг

   Тэгвэл ажиглагчид Туркэд явагдсан бүх нийтийн сонгуулийн дүнд Эрдоган улсынхаа төрийн тэргүүний суудалд улиран сонгогдохын сацуу мөн эрх баригч нам байр сууриа хадгалж үлдсэнээр Эрдоган улс орноо дахин нэг хугацаагаар тэргүүлэх боломж бүрдсэнийг онцлов. 

    Нэг танхимтай Туркийн парламентад хэдийгээр эрх баригч Шударга ёс, хөгжлийн төлөөх нам Үндэсний хөдөлгөөн намтай эвсэж байгаа ч чухам ийм маягаар олонхийн байр сууриа хадгалж чадсан байна. 

   Эдгээр хоёр улс төрийн нам хүчнээс гадна Курдын Үндэсний Ардчилсан нам дангаар парламентад 10%-ийн дэмжлэгтэйгээр гарч ирж чадсан байна. 2015 онд явагдсан сүүлийн сонгуультай харьцуулахад энэ нам суудлынхаа тоог 59 байсныг 67 болгон өсгөж чаджээ. 

ТУРКИЙН СӨРӨГ ХҮЧНИЙ ТЭРГҮҮН МУХАРРЕМ ИНЖЕ ТЭРГҮҮТЭЙ БҮГД НАЙРАМДАХ НАМ СОНГУУЛИЙН ДҮН БАЙДАЛТАЙ САНАЛ НЭГДЭХГҮЙ БАЙГААГАА МЭДЭГДЭВ

   Тэд сонгуулийн саналын хуудсыг тоолох явцад будлиан зөрчил гарсан гэж үзэж байгаа юм. Гэсэн ч сонгуулийн хуулинд заасан ёсоор Мухаррем Инже сонгуульд 50-иас дээш хувийн санал авч чадаагүй учраас хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон байна. 

   Ийнхүү Туркэд явагдсан ерөнхийлөгчийн болоод парламентын сонгуульд энэ улсын одоогийн тэргүүн, одоогийн эрх баригч нам хүчин амжилттай оролцлоо. Энэ нь цаашлаад Эрдоганы тэргүүлж байгаа улс орон цаашдын хөгжлийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн биелүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэн өглөө....

  Эрдоганы хувьд тэрээр ирэх 5 жилийн хугацаанд улс орноо бүрэн дүүрэн тэргүүлж, засгийн газар болоод парламентын зүгээс бүрэн дүүрэн дэмжлэг хүлээн ажиллах нь тодорхой боллоо... 

Erdogan appears before massive crowds after victory declaration зурган илэрцүүд

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө